АНЭУ Ангараг руу судалгааны төхөөрөмжөө хөөргөлөө

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Арабын Нэгдсэн Эмират Улс Ангараг гаргийг судлах анхны төхөөрөмжөө өнөө өглөө хөөргөлөө. Тус улс нь нефтиэс хамааралтай байдлаа бууруулж, шинжлэх ухаан, технологийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зорьж байгаа талаар Reuters мэдээлжээ.

“Hope” буюу “Итгэл найдвар” нэртэй судалгааны төхөөрөмж Японы “Tanegashima” сансрын төвөөс орон нутгийн цагаар өглөөний 6:58 минутад хөөрч, Ангараг гарагт хүрэх долоон сарын аяллаа эхлүүлжээ. Энэхүү төхөөрөмж нь Улаан нүдэн гаргийг тойрон эргэж, агаар мандлынх нь талаарх мэдээллийг илгээх ажээ.

Ангараг гаргийг судлах Арабын анхны төхөөрөмжийг долоодугаар сарын 14-нд хөөргөх байсан боловч таагүй цаг агаарын улмаас хоёр удаа хойшилжээ. Төхөөрөмж хөөрснөөсөө хойш цаг гаруйн дараа нарны цэнэг хураагуураа системдээ байрлуулж, дэлхий дэх мэргэжилтнүүдтэй радио холбоо тогтоосон байна.

АНЭУ Ангарагийг судлах хөтөлбөрт 200 сая ам.долларыг зориулсан гэж тус улсын Дэвшилтэт шинжлэх ухааны яамны сайд Сара Амири мэдээлжээ. АНЭУ-ын мэргэжилтнүүдийн хувьд Ангарагийн агаар мандлын бүрэн зургийг анх удаа гаргаж, өдөр тутмын болон улирал тутмын өөрчлөлтүүдийг нь судлахыг зорьж байгаа ажээ.

АНЭУ энэхүү хөтөлбөрийнхөө талаар 2014 онд анх олон нийтэд танилцуулж, судалгааны төхөөрөмжийг дотооддоо бүтээх Үндэсний сансрын хөтөлбөрийг 2017 онд байгуулжээ.

Одоогийн байдлаар Ангараг гаргийг найман төхөөрөмж судалж байгаа бөгөөд тэдгээрийн зарим нь гаргийг тойрон эргэж байгаа бол зарим нь гадаргуу дээр нь буугаад байгаа юм. Мөн БНХАУ, АНУ шинэ төхөөрөмжүүдээ энэ онд тус тус илгээх төлөвлөгөөг боловсруулаад байна.

Эх сурвалж:МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Ангараг, Улаан нүдэн, Марс [202.9.46.237] 2020-07-20 03:39:31

Монгол хэдийд гараг хоорондын нислэг хийх вэ? Үүнд хариулахын тулд ЗОМБИ монголууд эхлээд элдэв бусын шашин гэгдэх мунхруулагч мухар сүсэг, түүний сурталчлагч лам нарын мөлжлөгөөс салж ХҮН БОЛООД, шинжлэх ухаанд гүнээ шимтэн орж ОЮУНЫ ИХ ХУВЬСГАЛ ХИЙХ УЧИРТАЙ. ЭС ТЭГВЭЭС ХУДГИЙН МЭЛХИЙ МЭТ ТАРХИ ҮЖИРЧ, НҮД НЬ ХАРАНХУЙЛСААР ТУН УДАХГҮЙ МӨНХӨ!

Иргэн [202.179.27.157] 2020-07-22 11:03:06

Шашнаараа дамжаад ирж очоод байгаа. Заавал гадны технологоор хүн царайчилж гариг хооронд нисэхгүй ээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.