Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор 7 хүн амиа алджээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу долдугаар сарын 17-19-ний өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй нийт 327 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас долоон хүн гэмтэж бэртэж, долоон хүн амиа алдсан бөгөөд амиа алдсан хүмүүсийн 4 нь мотоциклтой явсан тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.07.18-ны өдрийн 08 цагийн орчим Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Ягаан толгой” гэх газарт шороон замд Даюун маркийн мотоцикл онхолдож, зорчигч 9 настай, эрэгтэй И-гийн амь нас хохирсон.
  • 2020.07.18-ны 22 цагийн орчим Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Даюун маркийн мотоцикл онхолдож , жолооч 25 настай, эрэгтэй Т-гийн амь нас хохирсон.
  • 2020.07.18-ны шөнийн 22 цагийн орчим Дорноговь аймгийн Далайжаргал сум 5-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Т.Alion маркийн автомашины жолооч О-нь H.Insite маркийн Ц жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 60 настай эмэгтэй О, 60 настай эрэгтэй зорчигч Э, Б нарын 3 хүний амь нас хохирсон.
  • 2020.07.19-ны 17 цагийн орчим Баянхонгор аймгийн Жаргалант сум 4-р багийн “Эмээлт толгой” гэх газарт шороон замд Мустанг маркийн мотоцикл онхолдож, жолооч 48 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.
  • 2020.07.19-ны 13 цагийн орчим Говь-Алтай аймгийн Шарга сумын 1-р багийн “Элсэн бөөргийн ар тал” гэх газарт шороон замд Мустанг маркийн мотоцикл онхолдож, жолооч 55 настай, эрэгтэй Г-гийн амь нас хохирсон.

Хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр - 4
  • Мөргөлдөх хэлбэрээр - 5
  • Онхолдох хэлбэрээр – 9
  • Үл хөдлөх цэг мөргөх хэлбэрээр нэг бүртгэгдсэн байна.

Иймд жолооч нарыг алсын замд зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж, хурдаа хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА


Сэтгэгдэл

иргэн [202.179.24.48] 2020-07-20 09:15:16

энэ мустанг чинь монголчуудыг дуусгах нээ оруулахыг зогсоо

Gan [139.5.218.138] 2020-07-20 04:48:34

Өөрсдөө сонгосон доо.хараах хэрэггүй

Эгэл [202.9.46.237] 2020-07-20 03:42:25

Хар бодолтой, хазгай гишгэдэлтэй, хомхой шуналтай, хорон бодлоготой хогийн шаарууд Төрийн сэнтийг булаан зайдлаж, нэр төрийг нь гутаан, сүр сүлдийг нь бузарлаад байхаар Улс орон нь өөдлөхгүй, урагшаа сэхэж дэвжихгүй, өвчин тахал салахгүй, үхэл хагацал тасрахгүй, үргэлжийн зовлонд живдэг юм аа! Хүн ардыг яргалсан цусан гартай, ясан мөртэй МАН -ынхан улиран давтан төр булаасан сүүлийн жилүүдэд Монголд хүний амь эрсэдсэн осол эндэл, өвчин эмгэг, амиа хорлолт, өөр элдэв бусын шалтгаантай үхэл хагацал өдөр алгасахгүй гарах болж, ард иргэд уй гашууд живж байна биш үү?!

tamara [202.72.242.139] 2020-07-22 09:24:44

avaar osol namaas boldogguin shuu uursdiinh ni archaagui hurd hetruulsen eruul sogtuu bus zuugeegyi zergees bolj bgaan teneg gar ve yum bolgoniig nam zasagruugaa chihehee boli

Сараа [223.62.22.138] 2020-07-20 08:54:44

Эргүү хар ацан. Энэ аваар осол гарах нь Сард ямарч хамаагүй эргүү муу гөлөг сууж даа чи. МАН мандтугай .МАН үүрд улс орноо зөв сайхан удирдах болно..Эргүү ацаа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.