Нийслэлд тарваган тахал зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж байна

Н.Баярмаа / Нийгэм

Автотээврийн шалган бүртгэх товчоо болон хяналтын цэгүүдээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслүүд болон зорчигчийн ачаа тээвэрт хийсэн шалгалтын дүнд илрүүлсэн нойтон тарваганы зөрчлийн тоон мэдээг өнөөдөр танилцууллаа.

  • 2019 оны сүүлийн хагас жилд 25 удаагийн үйлдлээр 364 ширхэг нойтон тарвага,
  • 2020 оны эхний хагас жилд 20 удаагийн үйлдлээр 109 нойтон тарвагыг шалгалтын явцад илрүүлэн ЗӨСҮТ-д хүлээлгэн өгсөн байна.

Цагдаагийн байгууллагаас холбогдох дүрэм журамд нийцүүлэн нийслэлийн нутаг дэвсгэрт тарвага тахал зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд хэрэгжүүлж буй хяналт шалгалтын явцад:

  • Дамжин өнгөрч буй бүх тээврийн хэрэгслийг зогсоож, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтныг тээврийн хэрэгсэл болон зорчигчийн ачаа тээшинд үзлэг, шалгалт хийх боломжийг бүрдүүлэн хамтран ажиллах,
  • Тарвага түүний гаралтай түүхий эд илэрсэн тохиолдолд хураан авч, ЗӨСҮТ-д шинжлүүлэхээр хүлээлгэн өгч байгаагаас гадна тээврийн хэрэгсэлд ариутгал хийх, зорчигчдын очих хаягийг тодруулан бүртгэж, явуулах гэх мэт арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж, хэв журмыг сахиулан ажиллаж байгаа юм.

Илэрсэн зөрчлийг цаг хугацаа болон илрүүлсэн шалган бүртгэх товчоогоор нь авч үзвэл:

Энэ оны нэгдүгээр улиралд

  • Эмээлт дэх хяналтын цэгээр 15 удаагийн үйлдлээр 97 ширхэг
  • Морингийн даваанд нэг үйлдлээр хоёр нойтон тарвага
  • Өлзийт дэх хяналтын цэгээр нэг үйлдлээр хоёр нойтон тарвага тус тус тээвэрлэн явсныг илрүүлсэн.

Хоёрдугаар улиралд Эмээлт дэх хяналтын цэгээр 2 удаагийн үйлдлээр 3 нойтон тарвага илрүүлсэн бол энэ сард нэг удаагийн үйлдлээр таван нойтон тарвага тээвэрлэн явсныг илрүүлжээ.

Нийслэлийн онцгой комиссын даргын энэ сарын 17-ны 17 дугаар тушаалын дагуу баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд гарсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн буцаад нийслэл хотруу чиглэх хандлагатай байгаа тул хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт, шалгалт хийж байна.

Тээврийн цагдаагийн алба болон Онцгой байдлын газар хамтран нийслэлийг тойрсон авто тээврийн шалган нэвтрүүлэх үндсэн товчооноос гадна нэмэлтээр 6 цэгт 24 цагийн шалгалтын пост ажиллуулж байна.

Нэмэлт пост Багахангай дүүргийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн 4 дүгээр зөрлөг, Тэрэлжийн уулзвар, Баянзүрх дүүрэг Хонхор, Хан-Уул дүүрэг Кувейтийн уулзвар, Сонгино-Хайрхан дүүрэг Эмээлтийн буюу Шар хөтөлд байрлаж байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.41] 2020-07-20 09:52:11

Тээвэрлэгчийг нэр машины дугаартай нь ил тод бич.

Зочин шүү... [66.181.161.121] 2020-07-20 04:56:04

Энэ олон машийн хэд билээ тэхээр орж ирэх.батлгаа тун баг байгаа шүү...

зочин [192.82.78.226] 2020-07-20 03:56:42

ТАХАЛ ГЭЭД БАЙХАД ЗӨӨЖ ИРСЭН БОЛ НАСААР НЬ ШОРОНД ХИЙ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.