БНСУ-д ажиллаж, амьдарч, буй монгол иргэдийг татан авах чиглэлд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллана

Н.Алтанцэцэг / Нийгэм

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг энэ өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд Сайд Н.Энхтайванд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Сайд Н.Энхтайван БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва-гаас баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд, энэ онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буйг тэмдэглэж, хоёр улсын Иж бүрэн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн иргэдийн солилцоог дэмжих, БНСУ-д ажиллаж, амьдарч, сурч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах болон “COVID-19“ коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах чиглэлд БНСУ-тай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа тэмдэглэв.

Элчин сайд Ли Ё Хун хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах болон иргэд зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бүхий л хүчээ дайчлан ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл

Буруу Цолмон [103.10.23.81] 2020-07-21 07:14:19

Хөнжөлийн хэрээр хөлөөн жии гэж мэдхүү Бүх бололцоогоон ашиглаад иргэдээн эвч байна авна хүлээж бай

Зочин [202.179.27.120] 2020-07-20 14:14:33

ЭРГЭЖ ГАРГАХГҮЙ ХАР ТАМГА ДАРНА ГЭЭД ТУШААЛ ГАРГАЧИХВАЛ НААДУУЛ ЧИНЬ НААШАА ЗҮГЛЭХ ҮҮ

Зочин [176.63.23.193] 2020-07-20 10:54:03

Хагас жилийн өмнө л ийм юм ярьж байсан. Одоо болтол ярьсаар, дуусдаггүй ээ.

Zochin [81.169.8.207] 2020-07-20 10:58:26

Kkk ahiad ch heden jil yarih baihoo. 30 jil iimerhuu yum yarij, guliij guldiij irsen humuus shu de


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.