Д.Отгонбаяр:Коронавирусын улмаас аялал жуулчлалын салбар үндсэндээ тэг зогсолт хийж хүнд байдалд орсон

Б.Лхамаа / Эдийн засаг

Дэлхий нийтийг хамраад буй “Ковид-19” цар тахлын улмаас манай улсад эдийн засгийн амаргүй нөхцөл байдал үүсээд байгаа. Ялангуяа улирлын чанартай үйл ажиллагаа эрхэлдэг аялал жуулчлалын салбар хүнд байдалд ороод байгаа юм. Үүнтэй холбогдуулан аялал жуулчлалын өнөөгийн бодит эрсдэл, хямрал ямар түвшинд үргэлжилж байгаа талаар Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяртай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Өнөөдөр Монгол Улсын аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа ямар түвшинд байна вэ? Жуулчдын тоо мэдээж эрс багассан байх.

-Ковид-19 цар тахал гарснаас хойш аялал жуулчлалын салбар дэлхий нийтээр уналтын байдалд орсон. Хөдөлгөөнгүй болсон гэсэн үг.Монгол улсын аялал жуулчлын салбар үндсэндээ тэг зогсолт хийж өнөөдөр гамшгийн байдалд орж байна. Коронавирусын өвчлөл энэ оны хоёр, гуравдугаар сард анх гарч эхэлсэн. Бид энэ өвчлөл цар тахлын хэмжээнд хүрч, дэлхийн 200 гаруй улсыг хамрана гэж бодоогүй. Энэ салбар төлөвлөгөөтэй, маш тодорхой хугацаанд үйл ажиллагаагаа явуулдаг салбар. 2020 оны жуулчдыг хүлээж авахын тулд хоёр жилийн өмнөөс тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө, хөдөлмөр хүч зарцуулж байж бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад байсан. Сүүлийн жилүүдийн өсөлтийг харахад аялал жуулчлалын салбар 13 хувьтай явж байгаа. Энэ жилийн хувьд энэ өсөлтийг нэмэгдүүлж магадгүй 20 гаруй хувьд хүргэх хүлээлттэй байсан. Өнгөрсөн онд 577 мянга буюу хагас сая жуулчин хүлээж авсан.

-Энэ жил хичнээн жуулчин хүлээж авах төлөвлөгөөтэй байсан бэ? Коронавирусын улмаас сул зогсолт хийсэн аж ахуйн нэгжүүдэд Ажилгүйдлийн сангаас олгох тэтгэлэгт хамрагдаж чадаж байна уу.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд бид 2020 онд сая жуулчин авна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ энэ бол мэдээж цаг хугацааны асуудал. Энэ жилийн хямрал гамшгийн улмаас тэг зогсолтод ороод байгаа аялал жуулчлалын салбар өнөөдөр эдийн засгийн дэмжлэг тусламжинд хангалттай хүрч чадаж байна уу гэвэл үгүй. Засгийн газраас эдийн засгийн нэлээдгүй олон арга хэмжээ авлаа. Нийгмийн даатгалын шимтгэлийг 10 сар хүртэл чөлөөллөө. Ажилгүйдлийн сангаас олгогдох 200 мянган төгрөгийн дэмжлэг явж байна. Манай салбар өөрөө онцлогтой салбар. Богино хугацаанд улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр энэ тусламж дэмжлэгүүдэд бид хэр хамрагдаж байна вэ гэдэгт нэг жишээ хэлье. Ажилгүйдлийн сангаас тухайн аж ахуйн нэгжийн ажилчдад олгох 200 мянган төгрөгийн тэтгэлэгийг гурван сарын хугацаанд олгох журам гарсан. Засгийн газрын 140 дүгээр тогтоолд ажилгүйлдлийн сангаас олгох мөнгөн тэтгэлэгт “ Өмнөх оны хоёр, гуравдугаар сарын орлого нь 50 буюу 50-иас дээш хувиар доголдсон, үйл ажиллагаа нь буурсан аж ахуйн нэгжүүд тэтгэлэгт хамрагдана” гэж заасан. Иймээс энэ арга хэмжээнд аялал жуулчлалын салбарын ихэнх нь хамрагдахгүй байгаа. Яагаад гэвэл хоёр, гуравдугаар сард жуулчдаа хүлээж авах бэлтгэл ажил явагддаг. Аялал жуулчлалын үндэсний тур оператор компаниудын хувьд жуулчдын захиалга аваад тухайн жилд хэдэн жуулчин авах хэмжээгээр урьдчилсан төлбөр орж ирнэ гэсэн үг. Урьдчилсан төлбөр бол орлого биш. Жуулчдын үйлчилгээ авахаар тодорхой хэмжээний мөнгө шилжүүлсэн нь дөрөв, тав, зургадугаар сард орж ирдэг. Үндсэндээ зургадугаар сард дуусна гэсэн үг.

Жуулчдын урсгал жигдэрснээр зургадугаар сарын дундаас эхлээд орон нутгийн жуулчдын баазуудад жуулчид очдог. Тиймээс тухайн аж ахуйн нэгжүүдийн орлого зургаа, долдугаар сарын дундаас жигдэрдэг.Иймд дээрх журамд заасны дагуу өмнөх оны хоёр, гуравдугаар сард үйл ажиллагаа нь доголдсон гэдэг заалтанд орох боломжгүй болчихож байгаа юм. Гэхдээ энэ заалтанд томоохон аж ахуйн нэгжүүд хамрагдаад дэмжлэг авч байна. Харин дунд шатны болон жижиг компаниуд энэ арга хэмжээнд хамрагдахгүй байгаа. Энэ жил аялал жуулчлалын салбарт хөл тавьж байгаа олон компаниуд бий. Эдгээр компаниуд өнөөдөр яах ёстой вэ. Эдгээр компаниуд өмнөх жилүүдэд жуулчин хүлээж авах бүх бэлтгэл ажлаа хийгээд хөрөнгө мөнгө зарчихсан байж байдаг. Гэтэл тэг зогсолтод оччихоод байгаа хүмүүс тусламж дэмжлэгт хамрагдахыг л хүснэ. Энэ үүднээс үйл ажиллагаа нь зогсчихоод байгаа аж ахуйн нэгж байгууллагууд манайд энэ асуудлаар гомдол хүсэлт ирүүлсэн.

Энэ байдлаас гарах боломж бий юу? Энэ талаар танай байгууллагаас ямар бодлого, чиглэл барьж ажиллаж байна вэ?

Бид коронавирус гарсны дараа гурван төрлийн хүсэлтийг төр засгийн хэмжээнд хүргэсэн. Нэгдүгээрт, Ковид-19 цар тахал гарахаас өмнө аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, аялал жуулчлалын гадаад сурталчилгаанд зориулах төсөв мөнгө батлагдсан.Тэр төсвөө аялал жуулчлалын компаниудад хөнгөлөлттэй зээлээр олгох. Хоёрдугаарт, Аялал жуулчлалын эрсдлийн санг буцааж сэргээж өгөх. Цаашид иймэрхүү гэнэтийн гамшиг тохиолдоход Засгийн газраасаа дэмжлэг тусламж гуйгаад явах уу. Иймд хэлж ирдэггүй давагдашгүй гамшгийн үед өөрсдийгөө санхүүжүүлэх сан бүрдүүлж түүний 50 хувийг өөрсдийгөө санхүүжүүлэхэд зориулах. Гуравдугаарт, Нийгмийн даатгал болон бусад татварын хөнгөлөлт эдлүүлэх гэсэн хүсэлт тавьсан.

Манай аялал жуулчлалын салбарынхан Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Ногоон зээл”, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, олон улсын төрөл бүрийн сангуудаас олгодог тусламж дэмжлэг, хөнгөлөлттэй зээлэнд хамрагдаж чаддаггүй. Босго нь маш өндөр учраас хасагдаад явдаг.

-Хэдийгээр коронавирусын улмаас хөл хорио тогтсон ч дотоодын аялал жуулчлалаар тодорхой хэмжээний хөрөнгө орлого олох боломжтой гэж яригддаг. Бодит байдал дээр энэ нь хэр боломжтой байна. Орон нутагт энэ чиглэлийн судалгаа хийгдсэн үү?

-Аялал жуулчлалын салбар өөрөө дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлээд мөнгө олж байна гэдэг яриа байгаа. Салбарын өмнөөс төлөөлж хэлэхэд энэ бол боломжгүй зүйл. Учир нь дотоодын аялал жуулчлалыг гадаадаас жуулчид авч байгаа хэмжээнд хөгжүүлж чадаагүй. Нөгөө талаар дотоодын аялагчид мэргэжлийн байгууллагуудаар үйлчлүүлж аялж сураагүй. Өөрсдөө хувиараа аялдаг.Тиймээс манай Үндэсний тур опертатор компаниуд дотоод нөөц бололцоогоо ашиглаад дотоодын аялагчдад зориулсан бүтээгдэхүүн гаргаж байна. Гэхдээ судалгаагаар аялагчдын 96 хувь нь хувиараа аялна гэсэн тоо гарсан. Иймд дотоодын аялагчдаар манай салбар ямар нэгэн орлого олж байна гэдэг бол өрөөсгөл, боломжгүй гэсэн үг. Магадгүй хөдөө орон нутагт байгаа жуулчдын баазууд багахан хэмжээний орлого олох байх. Тэр нь ажилчдынхаа цалинд хүрэх үү үгүй гэдэг асуудал гарна. Бид энэ асуудлаар саяхан Өвөрхангай аймгийн Хархоринд байрлах жуулчдын бааз руу яваад ирлээ. Тэнд 10 гаруй жуулчны бааз үйл ажиллагаагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар яг үйл ажиллагаагаа нээсэн хоёр л жуулчны бааз байна. Жуулчны баазаар үйлчилгээ авах аялагчид ховор байгаагийн зэрэгцээ аялагчид наад захын соёлгүй байгааг хэлж байна.

Аялал жуулчлалын салбарыг тулгуур гурван салбарын нэг гэж тодорхойлсон ч эдийн засгийн хэцүү хүнд үед цогц бодлогоор бодитой дэмжлэг үзүүлэхгүй байна.

-Дотоодын аялал жуулчлалын нөхцөл байдлыг сайжруулья гэхээр өртөг өндөр байдаг юмуу. Яагаад хүмүүс аялал жуулчлалын байгууллагаас үйлчилгээ авах нь цөөн байна вэ?

-Манай хүмүүс жуулчдын баазаар үйлчилүүлж сураагүй. Бид эх орондоо байгаа учраас дураараа явах ёстой гэдэг. Эсвэл хөдөө орон нутагт ээж аав, ах дүүгийндээ очдог. Яахаараа бид нар аялал жуулчлалын компаниар үйлчлүүлэх ёстой юм гэдэг. Нөгөөтэйгүүр дотооддоо аялах аялагчдын боловсролд тодорхой хэмжээгээр анхаарах цаг болсон байна. Уг нь арван жилийн сургуулиас эхэлж хүүхдүүдэд аяллын соёлыг зааж хэвшүүлэх нь зүйтэй юм. Машинаа унаад аялалд дураараа явахад ямар эрсдэлтэй вэ, аюулгүй ажиллагаа ямар байх ёстой вэ, ямар нэгэн өвчин гарсан үед эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ гэдэг дээр мэдлэг мэдээлэлтэй наад захын соёлд суралцах нь чухал юм.Гэтэл өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа маскаа зүүгээрэй, гараа угаагаарай гэдэг зүйлийг л дагахыг бодохоос биш яг хөдөө гараад явахад өөр ямар эрсдэл учрахыг мэдэхгүй. Тиймээс энэ бүхнийг багаас нь сургаж хэвшүүлэх хэрэгтэй гэж боддог.

-Аялал жуулчлалын салбарт нийт хичнээн хүн хөдөлмөр эрхэлж байна вэ?

-Хэвтээ тэнхлэгээр олон салбартай хамтарч ажилладаг.Үйлчилгээний, туслах үйлчилгээний бүх л байгууллагууд хамрагддаг. Үйлчилгээний, соёл, урлагийнхан гээд. Нийтдээ 110 мянган хүн энэ салбараас ажил амьдралаа залгуулж байна гэж хэлэхэд болно. Өнөөдөр эдгээр хүмүүсийн ажлын байр маш хэцүү байдалд орж байна.


Сэтгэгдэл

ХУЦААРАЙ [27.123.214.2] 2020-07-22 01:40:53

ЯДАРСАН МОНГОЛЧУУДАД БҮХ КАМПИЙГ ЧИНЬ ДҮҮРГЭСЭН БАЙХАД ЮУГАА УЛИН ХУЦНА ВЭ..... ҮНЭЭ ХАРЖ ЧАНАРАА САЙЖРУУЛААЧ АРЧААГҮЙ НОВШНУУД

т [192.82.74.84] 2020-07-21 18:10:41

Дотоодын аялагчдынхаа нурууг нь авчихсан ашигаа түрүүнд бодсон шаардлага хангахгүй компаниуддаа цэнзүүр тавь эдгээрээс чинь болж чадвартай тур компанудын нэр нь дагаад унаж байна

зочин [59.153.87.8] 2020-07-21 17:30:33

Хот тойрсон энэ олон аялал жуулчлалын кэмп нэртэй газрууд одоо л эх орондоо тус болох цаг болсон юм бишүү. Гадаадад зочид буудлууд, кэмпүүд үнээ 5-10 дахин буулгаад гэр оронгүй, ажилгүй болсон хүмүүсээ суулгаж байхад гадаадад түжигдсэн монголчуудаа 50000 төгрөгөөр буулгачих эх оронч сэтгэлгээ байхгүй, 150000 гээд тэнэгтрээд байжэ байдаг, ингэж байхад яаж бизнес чинь хөгжих вэдээ. УОК нь тусгаарлах байр байхгүй гэж худал үгээ хэлчихээд, бааз, кэмп, буудлууд нь хоосон сул зогсоцгоож байдаг, ямар ч эх оронч бөгөөд бизнесээ хосолсон сэтгэлгээ харагдахгүй юмдаа

Зочин [217.118.81.210] 2020-07-21 14:21:00

Отгонбаяр омхии малаа чи хархорин бааз ороод ирлээ гэж бна замдаа ямар жорлонд бааж шээв ганцч боловсон жорлон барьчих сэтгэлгуи бж чи оориигоо а,ж газрын дврга гэхээс ичээч ард тумэн б,жорлон барь гэж олон жил ярьж бна гадныхнаас ичээд газар доогуур ормоор болдог юм билээ энэ а,ж,газар гэдгииг бур мосон татан буулгавал таарна

чагнаа [122.201.24.195] 2020-07-21 11:52:36

Аялал жуулчлал чухамдаа онгон дагшин хангай дэлхийгээ зарж идсэнтэй адил гэж дэлхий нийтээрээ үзэж эхлээд байгааг уншиж үзсэн үү. Үзээгүй бололтой дог оо...

Тэг бол тэг. [202.131.225.53] 2020-07-21 09:45:23

Одоо тэгээд яахав дээ? Тэг бол тэг л гэсэн үг. Жуулчлалын салбарын орлоггүйгээр амьдарч сурахаасдаа.

Сараа [182.172.232.124] 2020-07-21 09:39:32

Зүгээр мөнгө олдог нөхдүүд хохь чинь.

Zochin [109.89.151.254] 2020-07-21 09:17:35

Ulsiin ontsgoi komiss iin buruu zoxion baiguulaltaas bolj ayalal juulchlal aldagdald orj baigaa yumaa.Dotooddoo virus aldaagyi geed tseejee delseed oorsdiigoo ongirooj suuxaar covid iin xaldvariin yed gadagshaa ayalalaar yavaxgyi dotooddoo ayaltsgaaya geed byx ayalal juulchlalaa ard tymendee neesen bol onoodor ingeed suuxgyi utgagyi olon saraar yagaa ch ygyi ert karantilsaniig oilgoxgyi l baina shyy !!!

Зочин [122.201.24.195] 2020-07-21 07:51:52

Мөнгөнөөс өөр юм нүдэнд нь харагддаггүй, эд нар мөнгө зөв олох аргаа олдоггүй... төрөө мөлжиж мөнгө авах зорилготой

Zochin [202.126.90.149] 2020-07-21 07:44:12

Huvsgul dalai yavahiig husehiin ym bish. Ergen toiron jorlon. Neg hesegtee hilee haadag shig Huvsggul orohiig 1-2 hil haaval dalai mun saihan bolno doo.

Хаширсан хун байна [202.126.88.207] 2020-07-21 06:58:10

Машингуй байхдаа 2018 онд компанид хандаад Хевсгел руу 3 шене 4 едрийн 1 хуний 280000 тегрегний аялалд нь ороод явсан. 2 едер нь замдаа енгерчдег. Шене очоод хуйтэн байшинд еерсдее гал тулж дулаацсан, шуд нуур гар угаах ч усгуй, (нойтон салфетка авч явсан тулдаа арай гэж аргаллаа) жорлон нь беглереед емнех хуний баасан дээр бие засахаас еер аргагуй, ереендее тоггуй болохоор хийх ч юмгуй гуанзанд нь очиж хезер тоглосон шиг цагаа енгереедег, едер нь еерсдее нуурын эргээр явж цаг нехцеене. Хоол нь цагтаа гарахгуй амтгуй аргуун цуйван, гурилтай шел, будаатай цай, каш гэх мэт зардалаа хорчийтол хэмнэсэн менютэй. Компани нь Ривер Гарден-ы Номинтой байранд байдаг хажуудаа гоо сайхны эмнэлэг спа ажиллуулдаг WENZ Tour гээд компани, нэрээ сольцон ч байж магад

Зочин [150.129.143.144] 2020-07-21 05:56:32

ӨӨРСӨДДӨӨ БАС ЯМАР АЛДАА БАЙГААГ ХАРАХЫН ОРОНД ДОТООДЫН АЯЛАГЧИД Л БОЛОХГҮЙ БАЙНА ГЭЭД Л СУУГААД БАЙХ УУ ? МАНУУХАЙ !

Зочин [192.82.70.27] 2020-07-21 04:08:07

Манай аялал жуулчлал гэж ямарч бодлого, бизнесийн төлөвлөгөө байхгуй. Эрсдлийн төлөвлөөгөө байхгуй. Урсгалаараа. Хэдэн пээдгэр захирлуудын ааш авираар л явж байгаа. Жуулчлалаас олсон мөнгө нь энэ хэдэн захирлуудын халаасанд ордог. Тэгээд бас хоорондоо их өрслөлдөж бие биенээ чирч унагдаг хоббитой. Ичихгуй мөнгөө нэхээд сууж байдаг. Наад мөнгө чинь татвар төлөгчдийн мөнгө. Миний мөнгө гэсэн үг. Би та нарт татварт төлсөн мөнгөө өгмөөргүй байна. Өөрсдөө ухаан зарж бизнэсээ хий. Чадахгуй бол дампуур.

Зочин [66.181.161.101] 2020-07-21 06:31:15

Bi ch gesen ogmoorgui bna

Зочин [202.126.89.27] 2020-07-21 02:56:32

Bolomj bololtsoogoo daichil. Bod setge ajilla. 100 km tutamd bolovson biye zasah gazar, buhhun shig shiree sandal, hogiin sav bairluul.

Зочин [103.229.178.26] 2020-07-21 02:51:18

байгаль дэлхий жаахан ч амарч цэвэршиг ээ, наад жуулчдын чинь очсон газрууд маш их бохирдож байгаа шүү

Зочин [66.181.161.127] 2020-07-21 02:28:28

zaluu bandi natt durtai avgai dsa sexiin dontoi

МГЛ [66.181.164.23] 2020-07-21 02:11:41

Дотоодынхоо аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Яваад очихоор тэнгэрт тулсан өндөр үнэ, муу хоолтой, ариун цэвэр тааруу, жорлонд нь орохын аргагүй балиар байх юм. Мөнгө л бодохоос биш үйлчилгээ үнэн тааруу байдаг.

kub [202.9.40.19] 2020-07-21 02:02:18

iim baidald oilgomjtoi bolokhoor dotood ayalal juulchlaldaa ankhaarakh yostoi baisan bailguidee ...

Зочин [66.181.161.41] 2020-07-21 01:35:57

Gadaad gadaad geed tengeriin untei muuhai zavaan yumnuud mongolchuudiig yaj ayaldagiig haraa biz dee ... tsenheriin rashaan hoolgui 1 hunii 60000 hen ochiniin durakuud

Зочин [202.126.89.27] 2020-07-21 02:58:01

Yag unen.

Зочин [202.70.44.46] 2020-07-21 00:26:11

Дотоодын аялал жуулчлал гэж том бүтээгдэхүүн байж л байхад гонгинолгүй ажлаа хийцгээ. Гараад явахаар олигтой хоол идэх газаргүй, ороод хонох буудалгүй, байсан ч бохир заваан гээд аялал жуучлалын наад захын шаардлага хангагдаагүй байна

Зочин [202.126.89.27] 2020-07-21 02:54:15

Yag unen


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.