УИХ-ын дарга Г.Занданшатар Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна

Н.Баярмаа / Улстөр

УИХ-ын дарга Г.Занданшатар Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна. Өчигдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм. Үйлдвэрийн авто болон төмөр зам баригдаж дуусжээ. Одоо үйлдвэрийн барилга байгууламжийг бүтээн босгох ажилдаа орох аж.

Монгол Улс газрын тосны нөөцөөрөө дэлхийд 33-т ордог бөгөөд 332 сая тонн нөөцтэй гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Үүнийг ашиглалтын нөөц рүү шилжүүлэх, цаашид газрын тосны хайгуулыг эрчимжүүлж, олборлолтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ярьж байна.

Олборлолтын талбайгаас газрын тос дамжуулах хоолойн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх нь тулгамдсан зорилтын нэг

Олборлолтын талбайгаас газрын тос дамжуулах хоолойн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх нь тулгамдсан зорилтын нэг болоод байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. Түүнчлэн коронавирусийн цар тахалтай холбоотойгоор гадаадаас ирж ажиллах мэргэжилтнүүд саатсан нь бүтээн байгуулалтын ажилд саатал учруулж болзошгүй байгааг үйлдвэрийн дарга Д.Алтанцэцэг ярилаа.

Газрын тосны үйлдвэрийг түшиглэн ширэм төмрийн үйлдвэр байгуулж байна

image

Тус үйлдвэрийн дэд бүтцийг түшиглэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы санаачилгаар ширэм төмрийн үйлдвэр байгуулж байгаа аж.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт баригдаж буй Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна.

УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар ажиллаж байна.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.202] 2020-07-22 22:43:20

za daa amidral hundhen l baina ediinzasagaa sergeegeechee yu hiigeed donshuuchlaad ywaad baigaa ymbee toimtoi ym hiigeechee

Зочин [59.153.113.105] 2020-07-21 23:59:38

НЕФТИЙН ХООЛОЙ БАРИНА ГЭЭД Л ЭСВЭЛ ТӨМӨР ЗАМ БАРИНА ГЭЭД ЮМ ЮМ ХОЛЬСОН БАНТАГНУУЛЖ БАЙНАА. ЖЕНКОГ ЗГ-ЫН АЖИЛ РУУ САВРЫГ НЬ ИХ ДҮРҮҮЛЭХЭЭР ТОЙМТОЙ ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДАХГҮЙ АЛЦАГНАЖ ОРХИЖЭЭ

TUGANBAYR [202.126.89.247] 2020-07-21 22:55:15

HITADUUD CHANARTAI ZAM HIIJ CHADDAHGVI!!!.TVVXEES VZBEL 1206,1278,1911 ONUUDAD MONGOLIIN TUR MONGOL, XITAD 2 VNDESTENG TSUS HOLILDOHIIG HORIGLOSON HUULI BATALJ BSAN.1921 ONII 2.3ND BARON UNGERN ENE HUULIIG DAXIN BATATGAJ BSAN.GEVCH MANAM ENE XUULIIG 1921ONII 7SARD XVCHINGVI BOLGOSON.MONGOL HITADIIN DUNDAAS HUJAA L TURDUG.

Зочин [103.10.21.39] 2020-07-21 16:06:17

Үндсэн хуулийн талаархи сэтгэгдэл устгахгүй шүү...Түрүүн 2 удаа явуулахад болохгүй байсан шүү Тэгээд устгалаа гэж бодсон шүү

Зочин [103.10.21.39] 2020-07-21 15:48:38

Үндсэн хуульд оруулсан ТӨРИЙН НИЙТИЙН гэдэг үгээ тайлбарлаад өгөөч ээ ......ТӨРИЙН З ӨНДӨРЛӨГТӨӨ ИТГЭЖ БАЙСАН ЮМСАН ....ЭНЭ ЮУ БОЛООД БАЙНАА....ТАМИНЬ ЭЭ....ЗАРИМ НЭГ СУДЛААЧИД ТББ гууд дуугараад байна.....ҮҮНИЙГ ТӨРИЙН З ӨНДӨРЛӨГ Л АРД ИРГЭДДЭЭ ТАЙЛБАРЛАХ ЁСТОЙ....ЭНЭ ТАЛААР БИЧСЭН СЭТГЭГДЭЛ УСТГААД БАЙХАА БОЛИОРОЙ ....

Зочин [103.10.21.39] 2020-07-21 16:17:20

Өнгөрсөн 30 жилд өөрсөддөө зориулж хууль баталдаг талаар их л яригдсан....Гэхдээ тэд ҮНДСЭН ХУУЛИНД хүрч амжаагүй юм...Өөрчлөлт хийх гэж их л оролдсон бодсон ярьсан....БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ...ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД.....ЗАНДАНШАТАР УИХынДАРГА та 3 ын үед ҮНДСЭН ХУУЛИНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХДАА ийм халгаатай үг оруулсанд ГАЙХААД БАЙНА.....МЭРГЭЖЛИЙН СУДЛААЧИЙН ТАЙЛБАРЛАСНААР БОЛ БИД ЧИНЬ БАЙГАА БҮХНЭЭ ГАДААДЫН ХЭН НЭГЭНД ТАВИАД ТУУХАД БЭЛЭН БОЛСООН ГЭСЭН ҮГ ҮҮ.....

Зочин [103.10.21.39] 2020-07-21 16:02:04

Ядаж УИХ ын дарга та яагаад ҮНДСЭН ХУУЛИНДАА ТӨРИЙН НИЙТИЙН гэдэг үг оруулснаа ЯАРАЛТАЙ ТАЙЛБАР ХИЙГЭЭЧ.....Энэ үгийг ҮНДСЭН ХУУЛИНДАА оруулснаас болоод ЭХ.ОРОН ГАЗАР ШОРОО болон БАЙГАЛИЙН БАЯЛАГ АН АМЬТАН УРГАМАЛ мөн УС УСАН ДОТОРХИ АМЬТАН УРГАМАЛ зэрэг нь хэн нэгэн гадаадын харьяатын ГАРТ МЭДЭЛД ОЧИХ БОЛОМЖ БҮРДСЭН талаар хөндөгдөөд байнааа....МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТӨРИЙН 3 ӨНДӨРЛӨГӨӨ ЖИНХЭНЭ МОНГОЛОО ЭХ ОРНОО АРД ТҮМНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛ ЗҮРХТЭЙ З МОНГОЛ ЗАЛУУЧУУД ГЭЖ ЯМАР ИТГЭЖ БАЙВ АА.....МОНГОЛЫН МИНЬ ЗАЯА ТҮШЛЭЭ гэж маш олон иргэд залбирсан даа Гэтэл юу болоод байна вэ...ЭХ ОРОН АРД ТҮМЭНДЭЭ ХАЛГААТАЙ ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛЧИХААД СУУЖ БАЙГАА ЮМ БИШ БИЗ ....

Зочин [122.201.22.165] 2020-07-21 09:50:24

Салхитын араас дээрэмдэх ордоо судалж яваа юм боловуу


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.