Д.Нарангэрэл: Эрдэмтэд хүн амынхаа 90 хувийг амны хаалт зүүх, гар угаах дадалд хэвшүүлж чадвал халдвараас хамгаалж чадна гэж үзэж байна

Н.Баярмаа / Эрүүл мэнд

ЭМЯ-ны коронавируст халдварын талаар өгсөн мэдээллээс дэлгэрүүлэн хүргэе.

ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 14 сая 899 мянган хүн халдвар авч, 617 мянга гаруй хүн нас бараад байна. Өнөөдрийн байдлаар 8.9 сая хүн эдгэрч, 5.3 сая хүн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт 213 мянган шинээр хүн халдвар авч, 4000 гаруй хүн нас барлаа. Эрдэмтэд хүн амынхаа 90 хувийг амны хаалт зүүх, гар угаах дадалд хэвшүүлж чадвал халдвараас хамгаалж чадна гэж үзэж байгаа. Мөн эмнэл зүйн шинж тэмдэг сул, хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүст дархлаа тогтох байдал сул байна гэж үзжээ. ОХУ-д сүүлийн 24 цагт 5842 хүн шинээр халдвар авсан байна. Манайхтай хил залгаа Тува, Чита, Буриадад халдвар 28-45 тохиолдлоор нэмэгдсэн байна.

Сүүлийн өдрүүдэд өндөр настны халамж үйлчилгээний газарт шинээр халдвар гарч байна

ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

-Японд өчигдөр 643 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмийг эмчилгээнд нэмж оруулсан байна. Австралид 388 шинэ тохиолдол бүртгэгдсэн. БНСУ-д өчигдөр 63 шинэ тохиолдол нэг нас баралт бүртгэгдлээ. Сүүлийн өдрүүдэд өндөр настны халамж үйлчилгээний газарт шинээр халдвар гарч байна. Нөгөө талаар сүмийн цуглаанаас үүдэлтэй халдвар дарагдсан гэж үзэж байгаа. Мөн номын сан, музей, сүмийн үйлчилгээг нээх санаачлага гаргаад байна. БНХАУ-д 14 шинэ тохиодол бүртгэгдлээ.

Эмчлэгдээд гарсан хүний биеэс илэрч байгаа вирус амьд уу эсвэл үхсэн вирус биед байгаад шинжилгээгээр илэрч байна уу гэдгийг дэлхий дахинаа тодорхойлж чадахгүй байна

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-Эмчлэгдээд гарсан хүмүүс дахин өвчилж байгаа талаар бид мэдээлсэн. Энэ бол бидэнд ганцхан тохиолдож байгаа зүйл биш. Энэ вирусыг дэлхийн нийтээрээ судалж байгаа ч хараахан бүрэн тайлж амжаагүй байгаа. Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур БНСУ эмчлэгдээд гарсан 100-аад хүнээс дахин вирус илэрснийг мэдээлсэн. Гэсэн ч эмнэлгээс гэртээ гарчихсан байсан тэдгээр хүмүүс бусдад халдвар тараагаагүй хэмээн мэдээлсэн. Яг үүнтэй адил юм манай улсад тохиолдож байна. Эдгэрсэн хүмүүсээс дахин вирус илэрч байгаа нь биднийг гайхшруулж байгаа. Эдгэрсэн хүмүүс цааш вирус тараах эрсдэлтэй эсэх дээр дэлхий дахин хариулт өгч чадахгүй байгаа учраас бид сувиллын ажиглалтын хугацааг зарим тохиолдолд сунгасан.Вирусийн эсрэг бие үүсдэг гэж би өмнө нь тайлбарлаж байсан. Эсрэг биеийн хэмжээ өндөр байх тусам хамгаалах чадвар сайн байна гэсэн үг. Эмчлэгдээд гарсан хүний биеэс илэрч байгаа вирус амьд уу эсвэл үхсэн вирус биед байгаад шинжилгээгээр илэрч байна уу гэдгийг дэлхий дахинаа тодорхойлж чадахгүй байна. Зарим өвчний вирус устахгүй, идэвхгүй болох үйл явцыг эдгэрэх гэж дүгнэдэг.


Сэтгэгдэл

inexpensive generic viagra [185.250.46.105] 2020-07-24 03:14:43

inexpensive generic viagra http://viacheapusa.com/

buy generic viagra online canada [193.203.9.15] 2020-07-24 01:07:23

buy generic viagra online canada http://viacheapusa.com/

cost of generic plaquenil [77.220.194.184] 2020-07-23 21:17:15

cost of generic plaquenil https://azhydroxychloroquine.com/

sildenafil without a doctor's prescription [45.148.232.146] 2020-07-23 21:12:42

sildenafil without a doctor's prescription http://viacheapusa.com/

genericviagra without a doctor prescription [45.148.124.243] 2020-07-23 18:02:12

genericviagra without a doctor prescription http://viacheapusa.com/

malaria drug chloroquine [194.156.124.106] 2020-07-23 16:24:27

malaria drug chloroquine https://azhydroxychloroquine.com/

best over counter viagra [85.202.194.72] 2020-07-23 15:37:47

best over counter viagra http://viacheapusa.com/

over the counter malaria pills [185.250.47.36] 2020-07-23 14:02:49

over the counter malaria pills https://azhydroxychloroquine.com/

cheapest viagra prices online [194.87.52.12] 2020-07-23 13:00:15

cheapest viagra prices online http://viacheapusa.com/

walmart viagra prices without insurance [83.171.252.205] 2020-07-23 12:34:48

walmart viagra prices without insurance http://viacheapusa.com/

cost of hydroxychloroquine 200 mg [212.119.46.64] 2020-07-23 11:32:33

cost of hydroxychloroquine 200 mg https://azhydroxychloroquine.com/

what is the price of hydroxychloroquine [193.202.82.162] 2020-07-22 15:10:44

what is the price of hydroxychloroquine https://azhydroxychloroquine.com/

irgen [202.179.26.186] 2020-07-22 08:59:39

har haluund bituu mask zuuj uneheer barahgui bna l daa,


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.