Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын 42 километрийн дээд бүтцийг угсарчээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замын ажлыг энэ онд эрчимжүүлсэн.

Одоогоор,

  • Газар шорооны ажил 87.15 хувь,
  • Ус өнгөрүүлэх хоолой, мал амьтны гарцын ажил 97.44 хувь,
  • Гүүрийн ажил 37.62 хувьтай байгаа бөгөөд замын дээд бүтцийн 42 километрийг угсарчээ.

Гэрэл зургийн эх сурвалж: ЗТХЯ

Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл авто замаар нүүрс тээвэрлэхэд өртөг нь тонн тутамд 30-32 ам.доллар байдаг. Харин энэхүү төмөр зам ашиглалтад орсноор дээрх өртөг хоёр дахин буурах боломжтой аж.

Мөн төслийн хүрээнд нийт хоёр өртөө, зургаан зөрлөг баригдах бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутгаар дайран өнгөрч, жилд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс тээвэрлэн, экспортлох боломжтой гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:39:42

gzsZRD http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [103.212.118.127] 2020-07-23 07:58:59

тавантолгойн ашгаар зүүнбаян-тавантолгойн төмөр замыг тавьж иргэдэд очих 1072 хувьцаагаар тавьж байгаа нь баттулгын хувийн

зочин [202.131.227.30] 2020-07-23 04:41:19

Зүүнбаян хүртэл дотоод зам өргөн царигтай барих ёстой Гашуун сухайт хүртэл нарийн царигтай байвал зүгээр байгаа юм даа уг нь Хил дээр шилжүүлэн ачина гээд гацаад зогсочих л байх даа

Мурий зам тавьсан юм уу? [202.131.225.53] 2020-07-23 04:24:25

Зам нь яасан ч мурий юм бэ? Эхний болон сүүлчийн зургийг хараач.

Алдаагүй бичээчээ, сэтгүүлчээ! [202.131.225.53] 2020-07-23 02:56:16

"Дээд" биш харин "дэд бүтэц" биздээ?

зочин [103.242.47.138] 2020-07-23 02:14:13

битгий хөөрцөглөөд бай ямар цагирагтайгий нь ч мэдээгүй байж ашиг нь хэзээ иргэддээ хүэхийг нь ч гадарлахгүй байж коммунист уриа лоозон л цуурайтаж байна ура

Гантөгс [202.126.90.153] 2020-07-23 00:55:47

Бариад ашиглалтад өгсөн хойно нь л баярлаж хөөрцгөө. 30 жил маллуулчихаад.

Zocin [69.181.30.151] 2020-07-22 18:44:26

Энэ төмөр зам ямар царигаар баригдаж байгаан бээ? Мэдэх хүн бна уу? Хэлээд өгөөч. Эсвэл нууц юмуу? Хэрэв өргөн бол маш их муу байна даа.

зочин [66.181.161.72] 2020-07-22 13:39:41

Өргөн цагираг бол ашиг гарахгүй байх магадлалтай. Учир н ачиж буулгах зардал 2 дахин гарахаар нүүрсний өөрийн өртөг өндөр болж Оросын нүүрстэй өрсөлдөж чадахгүй болж үнээ буулгах бололцоогүй болж борлуулалтаа булаалгах нөхцөл бүрдэх талтай??? Энэ том наймааныхаа арыг сайн бодолцох байсан юм?

монгол [66.181.161.22] 2020-07-23 09:35:09

Цагираг бишээ цариг

Зочин [172.56.11.224] 2020-07-22 12:51:13

Sain bna luivarchidiig yalahaar buteen baiguulalt uragshildag yum bna

Зочин [99.229.251.229] 2020-07-22 12:46:32

Ард олон энэ бүтээн байгуулалтанд сэтгэл хангалуун баяртай байнаааа,,!!! Өнгөрсөн 30 жилд хүн бүр ингэж ажилласан бол монгол аль хэдийн Азийн бар болсон байх байлаа,!!!!

Зочин [192.82.69.24] 2020-07-22 09:43:27

танк ороод ирвэл яах юм бэ??!!

бид бүтээнэ. [103.26.193.224] 2020-07-22 09:18:29

Энэ бүтээн байгуулалтанд ажиллаж байгаа охид залууст баяр хүргэе!Төмөр замын ажилд армиас гадна энгийн маш олон хүн ажиллаж байгаа шүү. Ганц цэргийхэн ажиллаж байгаа гэвэл өрөөсгөл ойлголт шүү.

Зочин [195.46.106.44] 2020-07-22 08:40:46

Энэ бүтээн байгуулалтын ажилд залуучуудыг өргөн хамруулмаар байгаа юм. Хөдөлмөр хийж ажлын амтанд орж хийж бүтээсэнээрээ бахархаж хүн өөрөө төлөвшиж хүмүүжихэд асар их ач холбогдолтой сайн үйлс шүү дээ. Цалингийн ахиухан өгөөд залуучуудын бүтээн байгуулалтын ажил болгож тэднийг уриалан зохион байгуулах хэрэгтэй. Тэднийг жагсаал цуглаанд турхирч байсанаас энэ нь илүү үр өгөөжтэй. Залуучуудын холбоо юм бодох цаг нь болсон шүү.

зочин [202.131.227.30] 2020-07-22 08:28:02

Энэ зам ямар царигаар баригдаж байна

Зочин [172.56.11.224] 2020-07-22 12:50:19

Orgon odoo tsarigiin tuhai margaangui bolson

Зочин [202.179.21.211] 2020-07-22 08:10:06

Танк орж ирэхээргүй барьж бгаа бх даа.сайхан л харагдаж б.аль эрт барих байсан юм.

би [202.70.44.46] 2020-07-22 07:33:18

сайхан харагдаж байна, армийн яруу алдар бадартугай

Зочин [43.228.131.77] 2020-07-22 07:18:35

энэ бүтээн байгуулалтанд оролцож байгаа цэргийнхэнд байр орон сууцаар хангах хэрэгтэй шантаралгүй ажиллаж байгаа


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.