Засгийн газрын хуралдаанаар агентлагийн дарга нарыг томиллоо

Н.Баярмаа / Улстөр

Засгийн газрын өнөөдрийн /2020.07.22/ хуралдаанаар зарим томилгоог хийжээ. Тодруулбал,

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баасандоржийг томилсон байна.

Мөн хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын дарга нарыг томиллоо.

  • Цагдаагийн ерөнхий газрын даргаар тус газрын дэд дарга, хурандаа Ж.Болд.
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар Б.Цэнгэл
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулга
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргаар Уул уурхайн дэд сайд асан Д.Загджав нарыг тус тус томилжээ