Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт Ковид 19 халдварын нөхцөл байдлаас үүдэн удааширчээ

Н.Баярмаа / Нийгэм

Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон холбогдох газрын дарга нар Даваа гарагт цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагаатай танилцжээ.

Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажилд зайлшгүй шаардлагатай материалуудаас эхний ээлжинд БНХАУ-аас импортоор нийт 6 мянга гаруй арматурыг оруулж, барилга угсралтын талбай дээр буулгажээ.

Мөн барилгын талбайд барилга байгууламжийн суурийн бэлтгэл болох 13 мянган метр куб хөрс хуулалтын ажлууд тус тус хийгдсэн байна.

Ковид 19 халдварын нөхцөл байдлаас үүдэн ажил удааширсан гэж төслийн зохицуулагч Т.Болорчулуун энэ үеэр хэлсэн юм.

Тэрбээр БНХАУ-аас ирсэн инженер, техникийн ажилчид тусгаарлалтад орсон бөгөөд 21 хоногийн дараа тусгаарлалтаас гарч ажил эрчимжинэ гэв.


Сэтгэгдэл

Zochin [192.82.67.52] 2020-07-22 13:45:15

6000 gariu metr um uu? Shirheg um uu? Kg um uu? Ene bichij bgaa hun yamar bolovsrol medlegtei ork vee?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.