Гадаадад гацсан иргэдээс 3000 орчим өргөдөл, хүсэлт иржээ

Н.Алтанцэцэг / Улстөр

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар болон УОК-ын гишүүдийн төлөөлөл өнөөдөр Иргэдийн онцгой комисс санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Иргэдийн онцгой комисст гадаад улс орнуудад гацсан Монгол Улсын иргэдээс гурван мянга орчим өргөдөл, санал хүсэлт ирсэн тухай Шадар сайдад танилцуулcан юм.

Улсын Онцгой комиссын дарга иргэдийн татан авалттай холбоотой мэдээлэл хүртээмжтэй, ил тод байх ёстой талаарх байр суурийг өнгөрөгч баасан гарагт хэвлэлийн хурлаар дамжуулан илэрхийлсэн. Тэр дундаа иргэний өгсөн өргөдөл ямар шатанд байгаа, тухайн иргэн хэзээний нислэгт багтах боломжтой зэрэг мэдээллээр хангахыг чиглэл болгосон.
Энэ дагуу БНСУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газраас эхлэн гадаад улс орнууд дахь Элчин сайдын яамд өөрийн шугамаар дээрх чиглэлийн мэдээллийг байршуулан ажиллаж эхлээд байна.

Хоёр тал харилцан санал солилцон, цаашид Улсын Онцгой комиссын гаргасан албан ёсны мэдээлэл дээр үндэслэн ард иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэхэд хамтран ажиллахаар боллоо.

Иргэдийн онцгой комиссын төлөөлөл Улсын Онцгой комиссын дарга, гишүүдийг цаг гарган хүлээн авсанд талархалаа илэрхийлсэн юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [122.201.21.201] 2020-07-23 05:33:37

gadaadaas iruulsen urgudliin daguu gatsaand orson irgedee turgen tataj avah heregtei.damjin nisleguudiig zohion baiguulah heregtei

Зочин [202.126.89.222] 2020-07-23 02:03:10

Энэ авгай зайлаагүй л бгаа юм уу ЭМЯ ыг самарч самарчихаад

Зочин [202.70.41.114] 2020-07-23 01:56:50

Гадаадад байгаа монголчууд маань өнөөдөр хүртэл зовлон тоочсонгүй, ар гэрийнхэн нь эдийн засгийн дэмжлэг үзүүлээд, одоо адилхан хэцүү байдалд орж байна, элчин сайдын яамдаараа дамжуулан судалгаа аваад туслах хэрэгтэй


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.