Завьт эргүүлийнхэн 260 иргэний амь насыг авран хамгаалжээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Аврах 105 дугаар ангийн алба хаагчид цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 10 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна.

Эргүүл зургаадугаар сарын 10-наас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 1,149 алба хаагч, 230 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 260 хүний амь насыг авран хамгааллаа.

Туул голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилготой “Завьт эргүүл” арга хэмжээ 2020 оны есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар


Сэтгэгдэл

zochin [59.153.112.159] 2020-07-23 03:51:44

Онцгой байдлын ерөнхий газар худлаа шоудахаа хэзээ болих вэ? Тус газрын залуус ард иргэдээ аюулт үзэгдэл, ослоос аврах хамгаалах ажлаа сайн гүйцэтгэж байгаа нь хүн бүхний нүдэнд ил харагдаж байгаа. Гэхдээ мэдээ, мэдээлэл хийхдээ дарга нар худлаа тоо хэлж шоу хийж байгаа нь илт байна. Энэ байдлаа болих хэрэгтэй. Аварсан, аврах гэдэг үгээ өөрсдөө ойлгож л байдаг байгаа даа дарга нараа. 260 хүн үнэхээр живж байхад нь аварсан гэдэг нь үнэхээр эргэлзээтэй тоо байна. Бусад байгууллагууд чинь гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэсэнээ хэвлэлээр шоудаад байгаа зүйл харагдахгүй л юм.

Зочин [202.126.90.153] 2020-07-23 03:31:30

Баатрууддаа сайн сайхныг хүсье.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.