ЭСЯ-ууд гадаадад гацсан иргэдтэй нээлттэй харилцаж эхэлнэ

Н.Баярмаа / Нүүр

Ковид-19 оос болж гадаадад гацсан иргэдээ Эх орондоо түргэн шуурхай авчрах зорилгоор Иргэний онцгой комисс байгуулагджээ. Тус /ИОК/-ийн төлөөлөл Монгол улсын Шадар сайд Я.Содбаатар болон УОК-ийн гишүүдтэй 2020 оны долдугаар сарын 22-ны өдөр уулзсан байна.

Үүнд,

  • ИОК-т өөрсдийн нөхцөл байдлаа танилцуулж, санал хүсэлтээ илгээсэн нийт 3000 гаруй Монгол иргэдийн мэдээллийг нэгтгэж танилцуулах,
  • Яаралтай иргэдээ татаж авчрах үйл ажиллагаанд өөрсдийн зүгээс боловсруулсан саналаа танилцуулах,
  • Иргэдийн зүгээс ирсэн гол гол асуултуудад хариулт авах зэрэг байлаа.

ИОК-ийн зүгээс иргэдээ татан авахтай холбоотой УОК-ийн мэдээлэл хүртээмжгүй ил тод биш байгаа дээр голлож санал хүргэсэн гэдгийг онцлох нь зүйтэй. Учир нь мэдээлэл дутмагаас иргэдийн дунд ойлгомжгүй байдал үүсч, уур бухимдал нэмэгдэж байна. УОК-ийн гишүүд үүнийг санал нэгтэй хүлээн зөвшөөрч ИОК-ийн зүгээс тавьсан шаардлагын дагуу

  • УОК-оос өгөх мэдээллийг ард иргэдэд илүү дэлгэрэнгүй, ил тод байлгах, мэдээлэл хүргэх давтамжийг нэмэгдүүлж мэдээлэл түгээх менежментийг сайжруулж ажиллах
  • Түүнчлэн ОУ байгууллага болоод дотоодын иргэд байгууллагаас цугласан хандив тусламжийн зарцуулалтын мэдээллийг илүү ойлгомжтой болгох
  • Мөн ирэх 7 хоногоос ЭСЯ-дууд өөрсдийн вэб болон сошиал хуудсуудаар дамжуулан иргэдийн асуудлыг шийдэх, мэдээлэл түгээх, яаралтай хариулт өгч ажиллахаар боллоо.

ИОК-ийн хувьд мэдээллийн урсгалыг сайжруулах ил тод байдлыг хангахад нь хяналт тавих мөн албан ёсны мэдээллүүдийг өөрсдийн сувгаар түгээж ажиллах юм.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:36:15

XBLQqH http://pills2sale.com/ levitra nizagara

Zochin [14.35.207.208] 2020-07-23 14:52:35

Ajil hiij bgaa nertei surtei duuli yarilgui eresdel baga ornuudtaigaa hilee nee maluudaa

Зочин [202.70.41.114] 2020-07-23 07:13:48

Гадаадад байгаа хүмүүс өргөдлөө өгөөд хүлээсээр л

Зочин [66.181.179.65] 2020-07-23 04:21:45

Gadaad dahi elchin saidiin yam ners yvuulsan ch Uuganbayr end uuriin taallaar HASCH baihad ners jagsaah ni ymar ve


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.