Тэрэлжийн гүүрэн дээрх хур хогийг цэвэрлэжээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Налайх дүүргийн Тэрэлж, Гордокийн салдаг уулзвар Зүүн чиглэлийн постын дэргэд иргэд хогоо хаяснаас их хэмжээний хур хог үүсгэжээ. Үүссэн хур хогийг яаралтай арилгах үүргийг Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-т өгсөн тул 2020 оны долдугаар сарын 15-нд тус газраас Зүүн пост, Өнөр амралтын газрын дэргэдэх зам дагуух хог, Тэрэлжийн гүүрэн дээх төвлөрсөн хур хогийг долоон рейсээр зөөн ачиж дуусгасан байна.

Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Экологийн цагдаагийн албанаас хэрэгжүүлж буй “ИРЛЭЭ-ЯВЛАА-ЦЭВЭР” аян үргэлжилж байгаа. Тус аян нь байгальд аялахдаа хог хаяхгүй байх, буруу дадал хэвшлээ таслан зогсоох зорилготой бөгөөд аяны хүрээнд дараах 10 зорилтыг дэвшүүлсэн. Тухайлбал, төлөвлөгөөтэй аялах, орчныг бохирдуулахгүй, ан амьдыг үргээхгүй байх, түүх соёлын дурсгалт газруудад хүндэтгэлтэй хандах, шинэ зам гаргахгүй байх, аюулгүй байдлаа хангах, байгальд ээлтэй хандах тал дээр зөв дадлыг хэвшүүлэх, бурууг таслан зогсоох, эерэг үйлдлийг бусдад уриалах, бусдын орон зайд хүндэтгэлтэй хандах зэрэг арван зорилтыг дэвшүүлж, олон нийтэд уриалж байгаа юм байна.

Тиймээс Экологийн цагдаагийн албанаас хэрэгжүүлж буй байгальд хог хаягдлаа үлдээхгүй "Явлаа, Ирлээ, Цэвэр" аянд иргэдийг нэгдэхийг уриалж байна.


Сэтгэгдэл

Зочин [99.229.251.229] 2020-07-24 14:49:01

Цонжинбодогын хог заваан гэр буудалуудыг цэвэрлэж хаях хэрэгтэй бас!!! 2019 онд Гадаадынхан хогон дундуур яваад бие засах газар хайгаад монголчууд шиг замын хажууд бие засаж байхыг харсан дотор муухай оргисон шүү!!! Тэгээд цонжингийн гадна ганц бие засах газар байдаг тул очоод бие засах гэсэн чинь цоожтой байсан!!!!! Ийм болохоор аялал жуулчлал яаж хөгжих вэ дээ!!!,,,,#

тооцоо [202.21.108.143] 2020-07-24 03:07:31

Нэг машин хог зөөхөд 50.000төг гэж тооцно. Тэгвэл өдөрт тэрэлж нэвтэрсэн машин бүрээс 1000төг авдаг.Өдөрт 2000 орчим машин ордог. 2000х1000төг =2000.000ТӨГ ( 2САЯ ) сард 2сая х 30хоног=60.000000төг Тэгвэл 60.000000:50.000=1200машин. 1200машин:30хоног =40 реис ( удаа ) [ ӨДӨРТ 40 УДАА] Хогийг ачиж болмоор байгаа биз ......!!!! .

Ингэсний үр дүн, нэгдмэл байдал. [202.131.225.53] 2020-07-24 02:48:56

Тэгээд Тэрэлжид шалгарсан туршлагыг УБ-ын бусад амралтын бүс, мөн Монголын нийт аймаг, хот, нутагт түгээх хэрэгтэй. Ингэж байж л цэвэрлэгээний ажил системтэй, жишигтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй болно.

НЭГ тэргүүний арга барил хэвшүүлэх хэрэгтэй. [202.131.225.53] 2020-07-24 02:43:35

УБ-ын дэргэдэх хамгийн олон амрагч бүтэн жил хүлээн авдаг бүс. Иймд Тэрэлжийг хог хаягдал хямгадах, хаяж боловсруулах БАЙНГЫН сургалт-туршилтын төв болгох хэрэгтэй. УБ хот байгаа цагт Тэрэлжид хүмүүс амарч л таараа. Бусад орны төстэй хот буюу бүсийн тэргүүн туршлагыг Тэрэлжийн хөрсөн дээр туршиж нэвтрүүлж байх ёстой. Тэгэхгүй бол 2020 онд нэг юм яриад, 2024,2028,2032 онд шаал өөр юм ярьж хийгээд байх юм бол үр дүн яаж гардаг юм бэ? Хоосон улиг болно.

Зочин [202.9.46.134] 2020-07-24 01:03:07

Өнгөрсөн 30 жилд хүмүүсийн ухамсар их дордсон байна. Ардчилал хүнийг эрхийг дагахаар ийм л байдаг юм

Зочин [64.119.27.11] 2020-07-23 14:13:21

Өмхий арчаагүй үхэр монголчууд

Чччч [182.160.37.55] 2020-07-23 11:04:59

Тэр аялагчид хогоо аваад ирэхэд тевлерсен хог хаях цэг байх хэрэгтэй байна


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.