Хөдөлмөр эрхлэх иргэдийг бүртгэж эхэллээ

Н.Баярмаа / Нийгэм

“Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээ”-нд хамрагдах иргэдийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" салбар дахь "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв"-д өнөөдөр бүртгэж эхэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Нэг өрх-Нэг ажлын байр" хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн, шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулж, иргэдийг ажилтай, орлоготой болгох зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээ”-г энэ оны 3, 4 дүгээр улиралд үе шаттайгаар хүргэх юм.

Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, хөдөлмөр эрхлэлтийн бусад мэргэжлийн байгууллага болон ажил олгогчид хамтран зохион байгуулж, дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Хөдөлмөр эрхлэх чадварыг үнэлэх,
  • Хувь хүний хөгжил, ажлын байран дахь хандлага, ур чадварыг тодорхойлох /цахим болон цаасан суурьт тест/,
  • Хөдөлмөрийн зах зээлд нэвтрэхэд шаардагдах ур чадварыг эзэмшүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх /бүлгийн сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө, ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл/
  • Ажилд зуучилна.

“Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээ”-нд хамрагдах иргэдийг ирэх сарын 24 хүртэл бүртгэнэ.


Сэтгэгдэл

Зочин [99.229.251.229] 2020-07-24 14:18:11

Монголд хайвал зөндөөн ажил байдаг шдээ! Одоогийн залуучууд ажил хийхгүй их мөнгөтэй болох санаатай гутамшиг!,,,


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.