Эмээлтийн товчоогоор тарваганы нойтон тулам тээвэрлэж явсныг илрүүлжээ

Н.Алтанцэцэг / Хууль

Манай улсад он гарсаар тарваган тахлын халдварын гурван тохиолдол бүртгэгдэж, нэг хүн тахлын улмаас амиа алдаад байгаа юм.

Гэвч тарваганы мах тээвэрлэсэн зөрчил илэрсээр байна. Тодруулбал, Архангай-Улаанбаатар чиглэлийн KIA Granbird маркийн зорчигч тээврийн автобусанд үзлэг шалгалт хийхэд таван ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсан зөрчлийг албаныхан илрүүлж, ЗООНОЗ өвчин судлалын төвд хүргүүлсэн байна.

Мөн Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор иргэн С.Х нь тээврийн хэрэгслээр Эрдэнэт хотоос гурван ширхэг нойтон тарваганы тулам тээвэрлэн явсан зөрчил илэрсэн байна. Одоогоор тухайн зөрчлүүдийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Тарваган тахлаас урьдчилан сэргийлье

  • Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад мэдээллэх
  • Халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах
  • Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсэд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх
  • Тарвага агнах өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэхийг зөвлөж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.96] 2020-07-24 23:50:44

Pizda orkuud uhej dald oroosoi

Хүрэлсүх [199.7.157.91] 2020-07-24 18:33:16

Тулам авч явсан этгээдийн толгойг сэлмээр авч туламтай цуг булсугай

Монгод [172.58.191.119] 2020-07-24 13:22:39

Хаширтал торго арга хэмжээ ав Илэрүүсэн ажилтануудыг сайн шагна зардалыг нь Тээвэрлэсэн этгээдээр гаргуул

Зочин [66.181.191.254] 2020-07-24 12:16:51

Наад аюулт тахал тээвэрлэгчдээ онц байдлын журмын дагуу дахин босч ирэхгүй болтол нь арга хэмжээ аваач Бусдад сургамж болтол нь

Улаан хувьсгалч Дорж гуай [182.160.1.123] 2020-07-24 10:06:13

Илрүүлсэн албан хаагчийг сарын цалингаар нь шагнаж урамшуулах хэрэгтэй. Жолоочийн эрхийг хасч, машиныг нь улсын орлого болго.

Зочин [150.129.141.50] 2020-07-24 07:54:46

Яах гээд бгаа улсууд вэ

Зочин [139.5.219.247] 2020-07-24 07:22:00

Турж ухэх гэж бгаа юм шиг хулгайчууд тахал гараад бна гээд бхад л тарвага зоож оруулаад бхийм.

Зочин [64.119.20.74] 2020-07-24 22:08:05

Үнэн тэнэг хүмүүс байх юмаа...

Зочин [103.229.178.26] 2020-07-24 05:32:20

олон хавар нэгэндээ гэгч болох вий дээ, корона гэж нэг гайг яая гэж байхад бас тарваган тахал тарчихвал ч хэцүүдэх л байх :(

Зочин [202.126.90.90] 2020-07-24 05:18:21

тахал тарваганы бөөс бүүргээр дамждаг. Хэлээд сануулаад байхад албаар ингээд байгаа хүмүүсийн жолооны эрх, тээврийн хэрэгсэлийг нь хураагаад дээр нь өндөр торгоод хэвлэл мэдээлэлээр сайн цацах хэрэгтэй. Түүнээс ийм ерөнхий мэдээ сонсоод хэн ч тоохгүй. Илэрсэн нь энэ, илрээгүй нь хэд ч байгаа юм. Тахал тархахгүй гсн баталгаа алга

Зочин [172.58.191.119] 2020-07-24 13:24:06

Зөв


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.