Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулжээ

Н.Алтанцэцэг / Хууль

ийслэлийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга ажилтай Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ заалтад зааснаар / Мөнгө угаах/ гэмт хэрэгт, “Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар / Мөнгө угаах/ хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургаадугаар сарын 2-ны өдөр хүлээн авсан.

Улмаар гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар сарын 24-ны өдрийн 13:30 цагт товлосон боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа өвчтэй, мөн шүүгдэгч нар сонгож авсан өмгөөлөгч нар дээрээ дахин нэмж өмгөөлөгч авсан тул өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, мөн өмгөөлөгч Д.Отгонбат шинжээч болон хохирогч оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 13:30 цаг хүртэл хойшлууллаа.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Сэтгэгдэл

алмайрагч [94.10.49.66] 2020-07-26 06:56:05

энэ хүн юугаар дутлаа гэж хулгай хийнэ вэ?

Zochin [66.181.179.230] 2020-07-26 06:29:47

Shuuh mash zov ajillaj ehelj baina. Bayr hurgiy. Shunal ni tarhind ni suusan archaagui humuus bair bairandaa suuh tsag bolson . Shiitgej baij l uls oron, bidnii ireedui saihan zov amidrana.

Зочин [80.215.64.199] 2020-07-24 15:30:44

Будмал авгай

Шуналын хүүдий [66.181.161.16] 2020-07-25 01:51:06

Байгалийг там болгосон нүгэлтнүүд . Шуналын туламнууд !!!!

Зочин [172.58.59.60] 2020-07-24 10:57:04

Уул нь юм хийх гэж яваад л баларч байгаа хүн шүү дээ. МАН д дагаар оролгүй өөрөө зүтгээд уналаа даа

Зочин [103.212.117.132] 2020-07-24 14:37:50

МАН хамаагүй ээ, казинод донтчихсон юмаа

Зочин [66.181.189.128] 2020-07-24 10:15:53

за яахав хэрэг хуучрах биш дээ уг нь зовлонгийн түргэн жаргалын удаан гэдэгсэн


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.