Эдийн засгийн харилцаа зогсонги байдалд орж буйд зовниж, солилцоог сэргээх хүсэлтэй байгаагаа Элчин сайд нар илэрхийлэв

Н.Баярмаа / Нийгэм

Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд өнөөдөр “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулж, сүүлийн үед ГХЯ-ны зүгээс хийж буй ажлаа олон нийтэд хүргэх, гадаад бодлого, яамны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв. Уг арга хэмжээнд БТГ-ын захирал Ш.Одонбаатар, АНДОГ-ын захирал Э.Сарантогос, ЕГ-ын захирал М.Цэнгэг нар оролцов.

Энэ долоо хоногт Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсад суугаа зарим орны, тухайлбал, Япон, Энэтхэг, БНСУ, ЕХ, ХБНГУ, Франц, БНАСАУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй зорилт, асуудлуудын талаар санал солилцжээ.

Эдгээр уулзалтын үеэр сайд Н.Энхтайван “COVID-19” цар тахлаас үүдэлтэй хүндрэл бэрхшээлийг даван туулахад улс орнуудын нягт хамтын ажиллагаа чухал байгааг тэмдэглэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад хэрхэн бодитоор хамтран ажиллах талаар санал солилцов.

Элчин сайд нар “COVID-19”-ын нөхцөл байдлаас хамааран иргэдийн шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, эдийн засгийн харилцаа зогсонги байдалд ороод байгаад санаа зовниж, боломжийн хэрээр хамтын ажиллагаа, солилцоог сэргээх хүсэлтэй байгаагаа уулзалтуудын үеэр илэрхийлж байв. Монголын тал ч адил хүсэл, сонирхолтой байгаа, гэхдээ ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд юуны өмнө анхаарах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт болж байгааг сайд тэмдэглэсэн байна.

Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт, худалдааг өсгөх, экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаа тул Элчин сайд нарыг энэ чиглэлд түлхүү анхаарахыг хүслээ. Хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, ажлын байр бий болгоход чиглэсэн жишиг төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа манай тал илэрхийлэв.

ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзах үеэр COVID-19 цар тахалтай тэмцэхэд ХБНГУ-аас Монгол Улсад 1 сая еврогийн тусламж олгож байгааг, ЕХ-ны Элчин сайд Траян Христеа Европын холбооноос дээрх зориулалтаар 37.5 сая еврог богино, дунд, урт хугацааны төслүүдээр дамжуулан олгох болсныг мөн мэдэгдлээ.

Н.Энхтайван сайд Францын Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзах үеэр ЕХ-ны стандарт, шаардлагад нийцсэн бараа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд францын технологи, туршлагыг нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах, Францын зээл тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж дуусгах талаар санал солилцсон байна.

Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт, худалдааг өсгөх, экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаа тул Элчин сайд нарыг энэ чиглэлд түлхүү анхаарахыг хүслээ. Хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ экспортод гаргах, жижиг дунд үйлдвэрлэлийн тэргүүлэх шинэ техник, технологийг Монголд нутагшуулах, ажлын байр бий болгоход чиглэсэн жишиг төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа тус тус тэмдэглэжээ.

Эх сурвалж: ГХЯ


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.113] 2020-07-27 12:16:05

Эдийн засаг гэдгийг мэддэгүй яравгар дипломачидаас салах хэрэгтэй яамандаа өөрчлөлт хий

Монголд тээр холоос ирж туслах юм болов уу даа? [202.131.225.53] 2020-07-27 01:45:19

Монгол ч дэлхийн хувьд Орос, Хятадын ЦААНА алслагдсан ХОЛЫН ХОЛ орон. Ийшээгээ ирж бизнес хийхийн тулд өчнөөн улсаар дамжиж ирнэ, бараа бүтээгдэхүүнээ дамжуулна. Эдгээрийг давах хүсэл буюу боломж Европын холбоо, Япон, АНУ-д байгаа юм уу? Ядаж байхад Казахстанд Ковид-19 гаарч байдаг. Иймд МӨРӨӨДӨӨД л сууж байхаасдаа.

Eej [66.181.161.15] 2020-07-25 03:23:39

Hamtrsh chin huseltei n unen yum bol hilee neegeech ur huuhdee harahgui uheh n bn

Зочин [172.58.121.129] 2020-07-24 22:48:33

Zuitei Mongoliin baraa buteegdehuuniig gargahad ontsgoi anhaarmaar bna hamtarsan uildver zugeer shuu

Зочин [139.5.216.9] 2020-07-24 14:18:40

Энхтайван ажлаа зөв эхэлж байна

ха ха [202.126.89.23] 2020-07-24 12:43:30

Сайхан худлаа туух юм аа одоо яаж ард иргэд ААН-ээ үргэлжлүүлж даамтлах вэ яаж татвар нэмэх үү гээд л сууж байгаа

Зочин [66.181.161.89] 2020-07-25 02:15:28

Ядаж Монголоороо зөв биччихээд дэмийрч байгаач. тэнэг минь

Малчин [66.181.161.42] 2020-07-24 09:42:13

Монголд ямар үйлдвэрлэл байгаа биш

Зочин [172.58.121.129] 2020-07-24 22:53:14

Baiguulj bolohgui gej uu?


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.