Д.Баттөр: Нислэг 54 хувиар буурч МИАТ алдагдал хүлээж байгаа ч бид ниссээр байна

Н.Баярмаа / Нийгэм

Коронавирусын нөлөөгөөр дэлхийн улс орнуудаас Монгол иргэд эх орондоо ирсээр байна. Тэднийг тээвэрлэн авчрах ажлыг үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани гүйцэтгэж байгаа юм. Гадаадаас ирэх хүсэлт ирүүлсэн иргэдийн зүгээс МИАТ монополь эрх эдэлж тийзэндээ өндөр үнэ тогтоож байгаа гэсэн мэдээллийг нийгэмд тараах болсон. Тэгвэл өнөөдөр тусгай үүргийн нислэгийн билетын үнэ, орлого, зарлагын байдлыг МИАТ ТӨХК-ын Гүйцэтгэх захирал Д.Баттөр танилцуулж мэдээлэл өглөө.

Тэрбээр "МИАТ компани 2020 оны төлөвлөгөөнд 1,200 орчим нислэг үйлдэхээр төлөвлөсөн бол өнөөдрийн буюу эхний зургаан сарын байдлаар 533 нислэг үйлдсэн байна. Үүний 250 нь Ханбогд чиглэлийн дотоодын нислэг, 21 нь тусгай үүргийн, 70 нь каргоны нислэг байна. Энэ нь бид төлөвлөснөөсөө 54 хувиар бага нислэг хийсэн гэсэн үг.

Энэ оны гуравдугаар сард Сөүлийн чиглэлд тусгай үүргийн нэг нислэг 1,000 ам.долларын ашигтай нисэж байсан байна. Гэтэл дөрөвдүгээр сард 3,000 ам.долларын алдагдалд орж эхэлсэн. Тавдугаар сард 35 мянган долларын алдагдалтай болсон байна.

Харин Токио руу нэг нисээд ирэхэд алдагдал гуравдугаар сард 21 мянган ам.доллар байсан бол дөрөвдүгээр сард 26 мянган ам.доллар болж өссөн байх жишээтэй.

Яагаад ингэж байна вэ гэхээр манай нийт нислэг 54 хувиар буурсан учраас нэгж нислэгт ногдол зардал өсөж, үйл ажиллагааны зардлаар МИАТ компани алдагдал хүлээгээд байна.

Зардлын өсөлтийг Сөүлийн чиглэлд танилцуулъя. Нэгдүгээр сард Сөүл-Улаанбаатар чиглэлд 68 мянган ам.долларын зардал гаргадаг байсан бол хоёрдугаар сард 76 мянга, гуравдугаар сард 105 мянга, дөрөвдүгээр сард 110 мянга, тавдугаар сард 142 мянган ам.доллар болж зардал нэмэгдсэн байна. Үндсэндээ 108 хувиар буюу хоёр дахин зардал өссөн.

Зардал өсөөд байгаа шалтгаан нь жилийн турш хийсэн нислэгүүддээ зардлаа хуваадаг байсан бол цөөхөн нислэг явагдаж байгаа учраас нэгж нислэгт ногдох зардал нь өсөж байна. Дээрээс нь гадаад улсын нисэх буудлууд дахь нислэг цөөрсөн учраас газрын үйл ажиллагааны зардал огцом өссөн. Гуравдугаарт, бидний нислэг үйлддэггүй чиглэл дэх газрын үйл ажиллагааны зардал өндөр байдаг. Тогтмол бус нэг удаагийн гэрээгээр зохицуулагддаг учраас үнэтэй.

Дээрээс нь сул зогсолт их байгаа. Манай нислэг очлоо гэхэд ажилтнуудаа дуудаж аваачиж ажиллуулдаг, амралтын өдрийн нислэг хоёр дахин нэмэгддэг гэх мэтчилэн үнийн өсөлт үүнд нөлөөлж байгаа.

Тарифын хувьд Улаанбаатар-Сөүл чиглэл 432 ам.доллар байна. Манай өөрийн зорчигч, өмнө нь билет авсан зорчигчид 170-350 ам.долларын зөрүү төлж нисэж байгаа. Хамгийн өндөр буюу 350 ам.долларын зөрүү төлж байгаа зорчигч манай хямдралын үеэр буюу хавар, намрын цагт хямд билет авсан байсан. 200 гаруй ам.доллараар билет авсан байсан. Буцахдаа 100 ам.доллараа ашиглачихсан. Үлдсэн мөнгөө ашиглах гэхээр тухайн билет авсан нислэг нь биш тусгай үүргийн нислэг учраас зөрүү төлөх шаардлагатай болж байгаа. Хямд билет өмнө нь авсан зорчигчид үүнийгээ ашиглахгүй байлгаж байгаад дараа нь ашиглах боломжтой.

МИАТ компани алдагдалтай хэр нь яагаад нисээд байгаа юм бэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Нэгдүгээрт, төрийн өмчит компанийн хувьд УОК-ын шийдвэрийн дагуу ажиллаж байна. Хоёрдугаарт, бидний хувьд үйл ажиллагааны зардлын алдагдал байгаа. Шууд зардлаа орлогоороо нөхөөд байгаа учраас нислэг хийж байгаа.

Дэлхий даяар тийзний үнэ маш өндөр байгаа. “Корейн эйр”-ийн вэб сайтад Сиатл-Инчеон чиглэлийн нислэг нэг талдаа 2,000 ам.доллар, Чикаго-Инчеон чиглэлийн нислэг 1,200 ам.доллар байх жишээтэй" гэв.


Сэтгэгдэл

МИАТ ч хэцүү байгаа байхдаа. Өрөвдмөөр юм. [202.131.225.53] 2020-07-27 06:38:09

Нэг талдаа хоосон нисээд байхлээр нислэг тийм ч ашигтай биш болж байгаа байх. Мөн цөөхөн нисч байгаа учир сул зогсолт ихтэй, орлого хийх боломжгүй байгаа. Зогсож байгаа онгоц хараад хараад ямар мөнгө орж ирэх бишдээ? Гэтэл Монголд сул зогсолтын цалин мөнгө нисэхийн үй олон ажилтанд төлж, нисэх буудлаа зүгээр л арчилж цэвэрлээд, мөнгө хоосон зарж байгаа ш дээ. Ямар энэ олон хүнийг халалтай нь биш? Хажууд нь тэгээд шинэ нисэх буудал барьчихсан, гэтэл онгоц түүн дээр буудаггүй. Нуль алдагдал.

Zochin [150.129.140.18] 2020-07-26 04:32:31

Нислэг үйлдэхээр алдагдал хүлээгээд байна гэнэ үү. Нисэхээ л больчихооч дээ. УОК-ын шийдвэрээр аргагүй нисэж байна ч гэх шиг. Өөр хувийн авиа компаниуддаа өгчих өө.

зочин [212.20.106.161] 2020-07-26 07:16:45

ёстой чухам үнэн үг

Зочин [202.21.108.232] 2020-07-26 02:22:06

хэцүү байвал больчихооч дээ. гадаадын онгоцууд хямд үгээр хүргээд өгье гээд байхад хаалт хийгээд байгаа биз дээ

Зочин [66.207.112.243] 2020-07-25 22:43:58

маш өндөр үнээр нисэж байгаа юм чинь юу гэж алдагдалтай байхын энэ бол худлаа

Зочин [64.119.22.12] 2020-07-25 02:54:45

Үнээ нэмж иргэдээ авчрах нэрийдлээр алдагдлаа нөхөж байгаа юм биз дээ.

Zochin [66.181.188.37] 2020-07-25 10:10:08

MIAT HUVIIN KOMPANUUDAA NISGEHGUI BAINGA NISEJ BAIGAA BIZDE NISEHGUI BAIGAA HUVIIN KOMPANUUD YAJ BAIGAA BOL DOO

Зочин [64.119.19.133] 2020-07-25 01:22:13

SEYLEES MONGOL RYY NISCH YAVAHDAA BEEJIND OSLIIN BUULT HIISEN HUDULGUUR NI DELBERSEN BOINGIIN ASUUDLIIG YAGAAD TAG NUUV AA INEG MIAT HOYOR DARGIIG HOYULANG NI HALAH HEREGTEI YOSTOI BUTEHGUI NUHDUUDIIG YAVYYLAH HEREGTEI

Зочин [176.63.23.193] 2020-07-24 17:46:16

Нисэхийн компаниуд дэлхий даяараа л алдагдалд орж байгаа. Гэхдээ гацсан хэдэн иргэдийнхээ нуруун дээр тэрийгээ үүрүүлж болохгүй шүү дээ.

Зочин [108.175.226.40] 2020-07-26 20:30:18

энэ бол МИАТ ӨӨРӨӨ ХҮЛЭЭРХ ХАРИУЦЛАГА ДЭЛХИЙН БҮХ АВИА КОМПАНИУД АЛДАГДАЛ ХҮЛЭЭЖ БАЙГАА ЭНЭ АЛДАГДЛАА ЧАРТEРААР НИСЭЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭР ТОДОРХОЙ %-ИЙГ НЬ НӨХӨЖ БАЙГАА ЭНЭ БОЛ МАШ БУРУУ

Зочин [202.126.89.5] 2020-07-24 17:40:29

Chi yvaach. Chadvar baival uur gazaraas hooloo ol... Chadahgui bolood endees hulgai hiihwer irsen biz dee novshoo

Зочин [202.126.89.5] 2020-07-24 17:37:46

Chi ALDAGDALTAI BAIGAA BOL NISEHEE BOLICHIHOO...ARD OLON CHAMAIG GUIGAAGUI BISHUU ...HOGIIN ZAHIRAL . ZA TAVIUUL AMITAN BISHUU

Зочин [69.253.43.151] 2020-07-24 16:39:14

Khaana ch baikhgui undur uneer niseed tegeed aldagdal khuleegeed baigaa uym bolj bna uu dampuuraach tegeed

Зочин [69.253.43.151] 2020-07-24 16:37:20

Miat iig dampuuruulaad khuviin compani bolgovol taarna

Lalaruud [69.253.43.151] 2020-07-24 16:36:37

Uursduu khilee khaachaad mgl uudaa yamar uneer taraj baigaa bilee gadaad ongots nisvel barag 2 dakgin khyamd bna sh dee

Zochin [109.89.151.254] 2020-07-24 14:53:42

Xen ta nariig yagaa ch ygyi ert agaariin xilee xaaj medrelt gesiin odiid l xorig tavij exlex baisiin,utgagyi olon saraar karintilj baigaag oilgoxgyi baina.Aldagdaliig chin gadaadad gatscan irged tolox estoi gej yamar xaraal idsen zoxion baiguulagch ni xelev ?Tegexiig ni aldartal tusgai yyrgiin ongotsoor byy nis !!!

Зочин [64.119.19.133] 2020-07-24 14:52:15

БЭЭЖИНД ХЭДЭН ЗУУН ЗОРЧИГЧ АЛАХ ДЕХСЕН ОСЛЫН БУУЛТАА ЧИ ХААНА ЮУГААР ДАЛД НУУВ???? ЧИ АРАЙ ДЭНДЖААГААН БИШУУ??? СЕУЛЫН ТУСГАЙ УУРГИЙН 170 ЗОРЧИГЧИЙН АМЬ НАС СУЙДЛЭХ ДЕХСЕЕН ЧИ??? АРАЙ ДЭНДЖААГААН БИШУУ??? НЭГ ОНГОЦ ХЕДЕЛГУУР 10 ТЭРБУМААС НАААШГУЙ ХЕДЕЛГУУР ШАТААСАН ХАРИУЦЛАГЫГ ИНЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСУРЭНТЭЙ ХАМТ УУРНЭ ШУУ ЧИ?

Монгол [172.58.188.172] 2020-07-24 13:11:53

Юун алдагдал ажил хийхгүй зарлага гарахгүй Дээр нь иргэдээ тэнгэрт тулсан үнээр татаж баына

Zochin [202.126.89.137] 2020-07-24 12:39:18

Ene muu hutsmal Yu geed bnaa

Баяраа [1.247.88.78] 2020-07-24 12:56:24

Бүх үед миат байнга алдагдалд орж байна гэж мэдээлдэг урд нь нислэг зүгээр байхад хүртэл тэгээдл үнээ нэмээд байдаг байсан одоо болхоор миат нисэхгүй байгаа хоног бүрийн зардалыг нэмэж бодож билетийн үнээ нэмсэн гэж байна монгол хүнд хямд нислэг хэрэгтэй болхоос тэр үндэсний гэх нэртэй шулаач газар бидэнд хэрэггүй

зочин [139.5.216.145] 2020-07-24 12:18:13

энэ Kампонийг задлах цаг болсон,монополи эрхийн хязгаарлах нэг хүний ,нэг нислэгийн үнэ таиф бусад зардалыг бодит болго.тэнгэрийн үнэ тариф зардал яриж зогсож бгаа энэ төрийн гэх тодотголтой kампони хэдэн жил ингэж хүн ардаа шулж,төрийн хулгайч нарыг хөлгүй баячууд болгож тэжээх гэсэн юм.одоо энэ цар тахалын үед монголчууд маани 8-80настангууд бүгд зардалаа нэг хүн гэхэд л 4-5сая төгрөг гаргаж ирж бгаа шүү дээ.хүүхэд настангууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ,гэр бүлээрээ 20-25сая төгрөгний зардал гаргаж ирж бгаа шүү.энэ их мөнгө ямар гээч этгээдийн халаасанд орж ард иргэд маани халаас ни хоосон орж ирээд хохирч үлдэж бна шүү дээ.төрийн хулгайч нар гэж ханаж цадахаа байсан улаан луйварчид болжээ

temka [176.41.242.125] 2020-07-24 12:12:50

yugeed shaagad bga har gichive naad ashigaa bugsundu chih bvh uls ornuudl hymraad hymarsanch ihenh vne tulburgv irgedee ochij awad bhd mangar vntei hdhn nisleg hsne hucad bhin

Zochin [14.35.207.208] 2020-07-24 11:03:38

Bitgii huts. Ur huuhed hamaatan sadan chini chamaas ichij bgaa daa mal mini

Zochin [8.20.127.57] 2020-07-24 11:00:34

Nisehgui geed yadiim be denduu unetei

Зочин [66.181.161.84] 2020-07-24 10:03:43

Хуцдаг гар вэ?

Зочин [192.82.75.192] 2020-07-24 10:00:14

ХУЦСАН МАЛ ВЭ ЯМАРЧ ОЙЛГОЛТ МЭДДЭГГҮЙ АМЬТАН. ӨНГӨРСӨН ЖИЛ 30 ТЭРБҮМЫН АШИГТАЙ АЖИЛЛАСАН ГЭСЭН ХУУРАМЧ ТАЙЛАН ГАРГАЖ 3 ТЭРБҮМ ТӨГРӨГИЙН ШАГНАЛ ХУВЬДАА АВСАН ГЭЭД БОДОЦГООДОО...

Зочин [202.9.46.208] 2020-07-26 11:39:30

POOOOX

Зочин [202.21.108.232] 2020-07-26 02:20:53

тэгж л таарна


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.