Зуслангийн бүсийн хог хаягдлыг бүрэн хянана

Н.Алтанцэцэг / Нийслэл

Сүхбаатар дүүргийн зуслангийн бүсэд 19, 20 дүгээр хорооны суурин өрхүүдээс гадна нийслэл хотын 100 гаруй мянган өрх зундаа зусланд гардаг. Иймд хог хаягдлыг бууруулах, иргэдийн хоггүй цэвэр орчинд аж төрөх нөхцлийг бүрдүүлэх, хог тээвэр үйлчилгээний байгууллагуудын ажлын ачааллыг бууруулах зорилгоор дүүргийн Засаг дарга Х.Болормаа зуслангийн бүсийг бүрэн камержуулах шийдвэр гаргаж, ажил хариуцсан хэлтэс, мэргэжилтнүүдэд холбогдох үүрэг даалгаврыг өглөө.

Зуслангийн бүсийг бүрэн камержуулснаар айл өрх, амралт зугаалгаар яваа аялагчид ил задгай хог хаяхгүй байх нөхцөл бүрдэж, зөрчлийг илрүүлж, эзэнжүүлж, хариуцлага тооцохоос гадна хүйтэн, халуун, цас, бороо, үер усыг үл ажран үүрийн жингээс үдшийн бүрий хүртэл ажилладаг зам талбайн үйлчлэгчдийн маань ажлын ачаалал бага ч гэсэн буурах юм.

Өмнө нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хог хаягдлын ухаалаг систем”-ийг нэвтрүүлж, хотын төвын хороод болон зарим гэр хороодын хогийн цэгийг бүрэн камержуулан 24 цагаар хянаж байна.

Зуслангийн бүсийн болон нийт иргэддээ хандлагаа өөрчилж, хаа таарсан газраа хог хаяхгүй байхыг уриалж байна.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн ЗДТГ


Сэтгэгдэл

Zochin [103.229.121.58] 2020-07-27 11:47:38

Tuv aimag yavah zam daguu nil hog bas ter bugiin sangiin aj ahui avdag zamd shine ulaan chuluutiin hog boloh yanztai.zohih horoo baiguullaguud anhaarldaa avaarai

Болормаа дарга их хүнд сурталтай [202.131.239.166] 2020-07-27 10:11:37

Энэ Засаг дарга хатагтай их зантай, худлаа шоудсан, хийх хэлэх хоёр нь зөршштэй тааруу л эмэгтэй байна билээ дээ. Энэ хийж буй зүйл нь ч гэсэн үр ашиг муутай л ажил болно доо. Хойшид өөртөө дүгнэлт хиймээр хүн. Өөрчлөгдөх нь өнгөрсөн байх. Ард иргэдээсээ тасарчихсан, хүнтэй ч уулздаггүй их л нууцлаг хүн.

Зочин [172.56.11.184] 2020-07-27 02:45:54

Orchin ueiin arga tehnik ashiglaachee camera ch geh shig hereggui yumand mongo zaraad novshnuud chini!

Зочин [202.21.109.49] 2020-07-27 19:34:11

Хогоо камержуулаад яахын цагтаа хогоо аваад байвал гайгүй хайран мөнгө урсгаж байна даа

Зочин [172.58.204.179] 2020-07-26 22:38:28

Овоолсон хогийг хүрздээд л цаг алдан зогсох юм. Бусад. улсад хогний машин нь өргөөд бункертээ хийж савыг эргүүлж тавиад л яваад өгөх юм билээ. Зовлонгүй бхс хурдан шүү дээ.

Зочин [172.58.204.179] 2020-07-26 22:42:16

Энэ машин тоноглолгүй байна. Өөр машин ашиглах хэрэгтэй. Хогны том сав энд тавих хэрэгтэй.

Худлаа мэдээ! [202.126.90.145] 2020-07-26 16:01:21

ШАЛ ХУДЛАА. 24 ЦАГААР ХЯНАЖ АЖИЛЛАЖ БАЙНА Ч ГЭХ ШИГ. 10-Р ХОРООНД ХОГ АЧДАГГҮЙ. ХОГНЫ МАШИН 7 ХОНОГТ 2 УДАА Л ИРЖ БАЙНА. ГУДАМЖААР НЭГ НАВСАЙСАН ХОГ. ХОРОО НЬ ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ. ХУДАЛЧ, ЗАЛХУУ, АЖИЛГҮЙ, СУЛ ЦАЛИН ЦУСАЛСАН МУУ НОВНШНУУД!

tsetsegee [192.82.73.7] 2020-07-26 15:41:27

svhbaatar dvvregin 20 r horoond belhed zusland gardag ail bn,ter haviin hogiig mash sxn achij bainga tsever bailgadagt bayarlaj bdag shvv,amjilt

иргэн [202.21.108.218] 2020-07-26 15:38:23

зам дагуу том том хогийн сав тавиад машинаар ачихгүй бол тэнд байнга байдаг айлууд хогоо их төөрүүлдэг юм байна лээ. эзгүй хашаа давуулж шиднэ

hog noos gadna oi mod oo hyanamaar bna [66.181.191.184] 2020-07-26 14:46:10

oin amandeer ni camer taviarai

Зочин [202.126.88.139] 2020-07-26 14:44:40

Negdsen hogiin tseguud bairshuulbal zugeer bna


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.