Завхан руу орох, гарах хөдөлгөөнийг нээлээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч аймгаас орох, гарах хөдөлгөөнийг зогсоосон. Тэгвэл аймгийн онцгой комисс дөнгөж сая /2020.07.26/ 13:30 цагт дахин хуралдаж хөл хориог хэсэгчлэн тогтоохоор шийдвэрлэсэн байна.

Өчигдөр буюу 7-р сарын 25-ны өдөр Улиастай суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж Онцгой байдлын ерөнхий газрын даргын өгсөн чиглэлийн дагуу Улиастай сумаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэж шуурхай арга хэмжээ авч ажилласан билээ. Урьд шөнө Говь-Алтай аймгаас түргэвчилсэн оношлуур авчирч өглөө 07 цагт шинжилгээ хийснээр хариу сөрөг гарсан байна. Эрүүл мэндийн сайдын А/160 тоот тушаалын 12.2.3-т "Дараах тохиолдолд булчирхайн хэлбэрийн үeд хөл хориог үргэлжлэх хугацааг богиносгож болно" гэж заажээ. Иймд:

  1. Урьдчилсан шинжилгээний хариу сөрөг гарсан
  2. Тарваган тахлын уушгины хэлбэр байх магадлал багатай
  3. 1-р хавьтлын иргэдийг бүрэн хяналтад авсан

Завхан аймгийн удирдлагууд дээрх гурван арга хэмжээг авсан тул Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалыг үндэслэн Аймгийн Онцгой комисс дараах шийдвэрийг гаргалаа.
Үүнд:

  1. Улиастай сумаас гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай шийдвэрийг цуцлах
  2. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг, нэгдүгээр хавьтлын иргэдийн амьдарч буй хэсэгт хэсэгчилсэн хязгаарлалт тогтоохоор тус тус шийдвэрлэв.


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.84] 2020-07-26 10:27:04

Заьханыхан завхай шүү

Зочин [202.9.40.170] 2020-07-26 14:49:20

tui mai


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.