Шинээр /"Шинэ Зуунмод", "Майдар хот"/ байгуулах ажлыг үүрэг болгов

Aдмин / Нийгэм

Шинээр томилогдсон БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Газар, зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын ажилтай танилцах үеэр газрын багц хуулийн шинэчлэлийг яаралтай батлуулах чиглэл өгөв.

Мөн газрын мэдээллийг ил тод болгох, салбар хоорондын уялдааг сайжруулах, шинээр /"Шинэ Зуунмод", "Майдар хот"/ байгуулах их ажилд хот төлөвлөлт, мэргэжлийн талаас мэргэжилтнүүд манлайлан оролцохыг үүрэг болгов.

Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгах арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах үүднээс 100 хоногт хийх ажлыг тодорхойлж, хэрэгжилтийг бүрэн хангуулахад анхаарахыг санууллаа.