“Чингис хаан” музей ажлын явц 30 орчим хувьтай үргэлжилж байна

Aдмин / Нийслэл

“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажлын явц 30 орчим хувьтай үргэлжилж байна. Музейн таван давхрын цутгалтыг өчигдөр /2020.08.06/ эхэлж, өнөө өглөө дууссан гэдгийг албаныхан мэдээллээ.
Соёлын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын гэрээт инженер Д.Энхээ: “Чингис хаан” музейн барилга угсралтын ажил 30 хувьтай хэвийн үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө музейн таван давхрын бетон цутгалтыг авч, өнөө өглөө дууссан. “Чингис хаан” музейн ажлын хэсэгт 110-120 хүн ажиллаж байна. Бид музейн барилгыг 2021 оны зургадугаар сард хүлээлгэн өгөх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байна. Газар шорооны ажил болон нэгээс таван давхрын бетон цутгалтын ажил дууссан” гэв.
Байгалийн түүхийн музейн буурин дээр "Чингис хаан" музейн барилгын ажлыг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн. Музейн барилгын бүтээн байгуулалтад 2020 онд улсын төсвөөс 53 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.
Үзмэрийн тайлбарыг НҮБ-ын зургаан хэлээр орчуулан хүргэнэ. Мөн 36 хааныхаа лааны тосон үзмэр хийлгэнэ гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй. Музейн есөн давхар барилгын ажлыг "Билгүүн Монгол констракшн" компани гүйцэтгэж байна.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.90.23] 2020-08-10 15:15:27

ГАДНА ЗОГСООЛ ТОХИЖИЛТ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ ЗАМ РУУГАА ТУЛСАН ИЙМ Ч МУЗЕЙ ҮЗВЭРИЙН ГАЗАР МОНГОЛООС ӨӨР ОРОНД БАЙДАГ БОЛОВ УУ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.