Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил энэ оны төлөвлөгөөний 60%-ийн биелэлттэй байна

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2018 болон 2019 онуудын тоон мэдээнд тулгуурлан энэ онд үндсэн гурван бүлгийн хүрээнд 40 гаруй ажил хийхээр төлөвлөсөн.

Эхний хагас жилийн байдлаар жилийн төлөвлөгөөнд тусгасан ажлууд 60 гаруй хувийн биелэлттэй байгаа аж.

2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний,

  • Бодлого, зохион байгуулалтын хүрээнд 8,
  • Эрх зүйн орчныг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, сурталчилгааны ажлын хүрээнд 18,
  • Тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэл сайжруулалтын ажлын хүрээнд 10 ажил хийж гүйцэтгэжээ.

Дээрх төлөвлөгөөнд тусгагдсан эрх зүйн орчныг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэл сайжруулалтын ажлын хүрээнд хийх хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэл бүрэн хийгдсэн байна.

Үүнээс зарим ажлыг дурдвал Тээврийн цагдаагийн албанд иж бүрэн тоноглол бүхий 15, нийслэлийн Цагдаагийн удирдах газарт 3, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газарт нэг автомашин олгожээ.


Сэтгэгдэл

Зочин [211.36.142.235] 2020-08-18 16:16:43

NOVSHIIN AJIL DAA..

Зочин [192.82.76.95] 2020-08-16 02:54:10

ТОРГОХ АЖИЛ ГЭЭЧ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.