​​"Төрийн байгууллагуудын чиг үүрэг, бүтцэд өөрчлөлт хийх замаар орон тоо нэмэгдүүлэхийг хязгаарлана"

Aдмин / Улстөр

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараах танилцуулгыг хийсэн юм.

Он дуустал нөхцөл байдал сайжрахгүй, төсвийн орлого 3.4 их наяд төгрөгөөр буурч, оны эцэс гэхэд төсвийн алдагдал 4.3 их наяд төгрөгт хүрэх нөхцөл үүсээд байна.

Энэхүү давагдашгүй хүчин зүйл болох цар тахал, хөл хорионоос үүсэлтэй эдийн засаг төсөв санхүүгийн хүндрэл үргэлжилж байгаа ч Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ААН-үүдээ дэмжих бодлогыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ААН-үүдийг дэмжих хүрээнд:

18 хүртэлх насны 1,250,000 хүүхдэд сар бүр 100,000 төгрөг олгоход зориулж 300 тэрбум төгрөг

Нийгмийн халамжийн тэтгэвэр авагч 60,000, байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй 13,300 хүүхдэд олгох халамжийн тэтгэмжийг тус тус 100,000 төгрөгөөр нэмж олгоход 22 тэрбум

Хүнсний дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 124,000 хүнд сарын 32,000 төгрөгийн хүнсний эрхий бичиг олгох

НДШ-ийн хувь хэмжээг ажил олгогч 4%, даатгуулагч 5%-аар олгох хөнгөлөлт үзүүлэхэд нийт 552.3 мянган даатгуулагчийн 144.4 тэрбум төгрөгийн шимтгэл чөлөөлөгдөнө

Жилийн 1.5-аас доош тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой 105 мянган ААН-ийн орлогын татварыг чөлөөлнө.

Түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдэд орлогын татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлнэ.

Коронавирусийн халдварыг илрүүлэх оношлуур, эмчилгээнд хэрэглэх эм, тоног төхөөрөмж, амны хаалт зэргийг гаалийн татвараас үргэлжлүүлэн чөлөөлнө.

Түүнчлэн иргэдийн ЭМ-ийг цар тахлын эрсдлээс хамгаалах, томуугийн вакцин худалдан авах зэрэгт шаардлагатай 105.6 тэрбум төгрөг нэмж зарцуулна. Үүнтэй холбоотой халдвартай нүүр тулан ажиллаж байгаа албан хаагчдыг амны хаалт хэрэгслээр хангах, эмч сувилагчдад илүү цагийг мөнгө олгох, сувлагчдад олгох мөнгөнд 22.2 тэрбум төгрөг зарцуулна.

Төсвийн тэвчиж болох зардлыг бууруулах замаар төсвийн алдагдал, Засгийн газрыг өрийг бууруулах чиглэлээр:

Төсвийн хөрөнгө оруулалтаас гэрээ байгуулаагүй 119 төслийг хасах, ажлын гүйцэтгэл удаашралтай 344 төслийн санхүүжилтийг хойшлуулж, 513.6 тэрбумын зардлыг бууруулж байна. Харин зайлшгүй хэрэгжүүлэх төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, үерээс үзүдсэн гүүр, замыг сэргээхэд зориулж 16 тэрбум төгрөгийг нэмж суулгав.

Төсөвт байгууллагуудын албан томилолт, тавилга, эд хошгил худалдан авах зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 118.2 тэрбум төгрөгөөр бууруулж байна. Харин ЭМ, цагдаа, хил, онцгой байдал зэрэг тусгай үүргийн байгууллагуудын зардал бусад төсөвт байгууллагын ажилчдын цалин хөлс, иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн зардлыг бүрэн санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

Шинээр ашиглалтад орох эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотойгоос бусад тохиолдолд төрийн байгууллагуудын чиг үүрэг, бүтцэд өөрчлөлт хийх замаар орон тоо нэмэгдүүлэхийг хязгаарлалаа.

Төсөв хэмнэхийн зэрэгцээ эдийн засгийг сэргээх ажлыг хэрэгжүүлнэ гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.

Шинэчлэл хэрэгжсэнээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.7 их наяд, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ийн 9.9 хувьтай тэнцэхээр байна.


Сэтгэгдэл

зочин [202.179.8.210] 2020-08-18 02:06:13

Зөв шийдвэр.Цар тахлын аюулыг давж гарахад хамтын хүчээ нэгтгэе.Энэ УИХ - н чуулган дээр янз бүрийн сэдвээр чуулганы ажлыг удаашруулж самраад байгаа гишүүдийн сэтгэцэд шинжилгээ хийвэл ямар вэ?. Мансууралд орсон хүмүүс шиг байх юм.Нэгдсэн нэг бодлого,хамтын хүчин чармайлтаар ажил урагшлана шүү

Зочин [103.50.207.150] 2020-08-18 01:09:42

Маш зөв шийдвэр.

Зочин [150.129.143.232] 2020-08-17 23:23:15

өрх иргэдээ тэтгэх хэрэгтэй 50 -60 насны ажилгүй иргэд төрийн бодлогоос орхигдож бна. тэднийг ажилд авахгүй хувийн бизнес хийх санхүүгийн боломжгүй бна. сайн дурын даатгал төлж бгаа 50-60 насныханд хандсан арга хэмжээг тодотголд оруулаач

Hmmmmm [172.58.157.103] 2020-08-17 13:39:58

Fuck Uuuuuuuuuu shittttt

Зочин [202.126.89.67] 2020-08-17 10:54:13

Дарга нь улсад бараг ажил хийж үзээгүй

Зочин [202.126.89.67] 2020-08-17 10:44:37

Бүтэц нэрээр бөөн дарага нар БТСУХороо 72 мэрэгжилтэнтэй 1 ч ажилчин бхгүй батлагдсан бх жишээний Хүрлээ сайд мундаг

зочин [183.177.99.230] 2020-08-17 09:56:02

Сангийн сайдаа Ганнам дүүрэгт байгаа өөрийн чинь гэх 3 орон сууцыг улсын орлого болгох юм биш үү айн

Зочин [122.201.21.190] 2020-08-18 10:54:38

Сологосын шуух,ЗГ -т мэдэгдэл хургуулж Ганнам дуурэгт байрлах Монгол иргдийн гэх Авилгачдын 3 байрыг нь зараад Монголын Терд тушааж Ядуу ,евчтэй Иргэд ээ тарааж Терд ууруулж буй дарамтаас хагаслах хэрэгтэй ?! Тэртээ тэргуй Монголд холбогдох Эздууд нь гарахгуй нуугдаад бга юм биш уу?!


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.