Л.Гэрэлмаа: Эцэг, эхчүүд хүүхдээ сургуулийн гадна хүргээд орхих биш, заавал багшид нь хүлээлгэн өгнө

Aдмин / Боловсрол

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлэл хийлээ.

МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.НЯМСҮРЭН:

Цар тахлын үед сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа явуулах бэлэн байдлаа хэрхэн хангасанд хяналт шалгалт хийх ажил энэ сарын 20-ноос эхлэн хоёр үе шаттайгаар явагдана. Сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаагаа явуулах бэлэн байдлаа хэрхэн хангасан талаарх хяналт шалгалтын ажил энэ сарын 20-ноос эхлэн хоёр үе шаттайгаар явагдана. Хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын байгууллагын Боловсролын, Эрүүл ахуйн халдвар хамгааллын болон Хүнсний аюулгүй байдлын хяналтын байцаагч нар хийнэ. Бид сургуулиудын халдвар хамгааллын дэглэм, хоорондын зай барих асуудалд маш сайн анхаарна.

МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.ГЭРЭЛМАА:

Сургууль, цэцэрлэгүүд зайлшгүй мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэнэ. Халдвар хамгааллын дэглэм баримтлах асуудалд тусгайлан боловсруулсан дэглэм бий. Үүний дагуу, сургалтын байгууллагууд бэлэн байдлаа хангах шаардлагатай. Бид хамгийн түрүүнд сургууль, цэцэрлэгүүдийн ойр орчим болон сургуулийн байр, дотуур байр, барилга байгууламжуудад мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэнэ. Энэ бол жил бүр хийгддэг ажил. Гэхдээ энэ жил онцгой нөхцөлд үйл ажиллагаагаа явуулах гэж байгаа учраас сургууль, цэцэрлэг зайлшгүй мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэх бэлтгэлээ хангах хэрэгтэй. Мөн бүх багш, ажилчдыг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтад хамруулсан байх ёстой гэсэн зөвлөмж өгч байгаа. Нэг ангид 20-оос илүүгүй хүүхэд суухаар, ширээ сандлуудыг 1-1.5 метрийн зайтайгаар байрлуулж, өдөрт дөрвөөс илүүгүй цаг хичээллүүлэх байдлаар зохион байгуулсан байх ёстой. Түүнээс гадна халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхийн тулд сургуулийн эмч, нийгмийн ажилтнууд өглөө бүр багш, сурагчдын биеийн халууныг хэмжиж, тандалт судалгаа хийх хэрэгтэй. Эцэг, эхчүүд өмнөх шигээ хүүхдээ сургуулийн гадна хүргээд орхих биш, заавал багшид нь хүлээлгэн өгнө. Тандалт судалгаагаар сурагчид өвчний ямар нэг шинж тэмдэг илэрвэл сургууль руу оруулахгүй тул буцааж авч явах зохицуулалт хийсэн. Тиймээс сургалтын үйл ажиллагааг явуулахад эцэг, эхчүүдийн ч оролцоо чухлаар яригдана.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:35:10

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:35:10

zochin [66.181.161.70] 2020-08-18 17:00:20

surgul ehleh buru,havraas ehleech

Ану [202.9.40.128] 2020-08-18 09:16:57

Сургуул

[103.80.210.183] 2020-08-18 06:49:57

харин ч ч ёстой хонь хурга нийлсэн юм болдог. сургуулийн цэвэрлэгч нь томроод хүүхдийг нь оруулаад дээр нь багталцахгүй мөргөлдөөд ёстой хэцүү үүдэнд нь багш нь тос ч аваад ордог болбол дээр.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.