Сургуулийн хүүхдийн хоолны тогоочыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа

Aдмин / Боловсрол

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хууль 2020 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн гал тогоонд ажиллах тогоочдын ур чадварыг дээшлүүлж, чадавхжуулах “Сургуулийн хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх сургалт”-ыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран зохион байгуулж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Суралцагчдад эрүүл аюулгүй, шим тэжээллэг хоол хүнсээр үйлчилж тэдний оюуны болон бие бялдрын өсөлт хөгжилтийг дэмжих, хооллох зөв дадал төлөвшүүлэхэд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн зорилго чиглэгдэнэ. Хуулийг хэрэгжүүлснээр 2021 оноос 1-5 дугаар анги, 2022 оноос дунд анги, 2023 оноос ахлах ангийн сурагчдад үдийн хоолоор үйлчилнэ” гэлээ.

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хоолзүйн салбарын профессор Г.Энхтайван “Манай улсад 1990-ээд оноос хүүхдийн хоолны дэглэм алдагдсан. Энэ нь өнөөгийн хүн амын өвчлөлийн нэг шалтгаан болоод байна. Дэлхийн 190-ээд орон сургуулийн хүүхдийн хоолны хуультай. Хожуу ч гэсэн манай улс ирээдүйгээ хайрласан чухал хуультай боллоо. Хуулийг үр дүнтэй хэрэгжүүлж чадвал 10-15 жилийн дараа эрүүл саруул биетэй залуусын үе бий болно. Хоол хүнсэндээ шинжлэх ухааны үндэслэлтэй, норм, стандарттай хандах ёстой. Олон хүний, тэр дундаа хүүхдийн хоол хийнэ гэдэг гэр гэртээ хоол хийдэгтэй огт адилгүй. Хүүхдийн өсөлт, хөгжилтийн хэрэгцээ, шаардлагыг хангах хоолыг сургуулийн тогооч хийж сурах ёстой” гэж тус сургалтын ач холбогдлыг тодотгож байна.

Сургалт 2020 оны наймдугаар сарын 17-ний өдрөөс 14 хоногийн хугацаатай явагдах бөгөөд нийслэлийн сургуулиудын 25 тогоочийг хамруулан хоол хүнсний илчлэгт чанар, хүүхдийн хоолны цэс зохиох, хүүхдийн хоол бэлтгэх технологийн онцлог, хоолны илчлэг тооцох аргачлал, түүхий эд бүтээгдэхүүний чанар, хүлээн авах, хадгалалт тээвэрлэлтэд тавигдах шаардлага зэрэг онолын болон практик дадлагыг хослуулан явагдана. Суралцагчдад эрүүл, шим тэжээллэг хоол хүнсийг бэлтгэж хүргэхэд тогооч нарын үүрэг хариуцлага чухал бөгөөд цаашид энэ чиглэлийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:35:10

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:35:10

ENHTUYA [66.181.160.16] 2020-11-21 08:39:18

Huuhdin hoolni saidin batalsan maygt baidgimuu honogi normin

Зочин [98.253.30.34] 2020-08-19 02:40:32

Ingej shuud surguuli deer n chanaj bolgoj hool und hiihee bolison n deer dee. Batalgaatai gazraas belen packet tai latsdsan hool huns suragchdad ogdog boloh heregtei. Heden zuun huuhduuded hool chanaad zogsoj bna gedeg odoo orchin ued denduu erseldeltei.

Зочин [150.129.141.3] 2020-08-18 16:15:23

Хамгийн хямд өөх болон ямаа тэмээний махыг машиндаад дүфү энээ тэртэй холиод бөөрөнхийлж хавтгайлж боогоод идүүлдэгээ боль. Хамгийн муу махыг идүүлдэгээ зогсоо Масло гэж маргарин транс тос хэрэглэхээ зогсоо. Далдуу тосоо боль. Тэр исгэгчийг бас боль.. элдэв эм тариа вакцинтай мах сүү таргаа боль. Гeнийн өөрчлөлттэй ногоо жимс ургамал үр тарианы зүйлсээ хорь. Үнэхээр хэлэх үг алгаа

irgen [64.119.25.202] 2020-08-18 12:22:15

tosnii standartiig shinechilekh bolson tukhain tosnii uzuuleltiig buren shinjlekh chadamj hir baigaag bolon ter hyandag laboratorid ni tsukh barigchdad serer zuusen olon iron toog mergejliin bus humuuseer duurgej lab aa hugjuulekhed ankhaarakhgui l baikh shig bn.

zochin [192.82.65.29] 2020-08-18 09:33:33

тогооч нарыг мэргэшүүлэхээс гадна хүүхдийн хоол хүнсэнд дрожь исгэгч, далдуу модны тосыг хэрэглэхийг бүр хорих хэрэгтэй бна. Хүнсний үйлдвэрүүдэд хэрэглэгдэж байгаа дрожь нь химийн гаралтай дрожь бөгөөд хавдар үүсгэдэг гэдэг нь аль хэдийн тодорхой болж бусад орнуудад ийм дрожийг хэрэглэхгүй байхыг сурталчилдаг. Мөн далдуу модны тосноос глицидолын эфир гэж хавдар үүсгэгч бодис илэрсэн бөгөөд энэ тосыг хүнсэнд хэрэглэхийг Европын орнууд хорьчихсон. Манай хөрш ОХУ ч гэсэн тухайн тосны хэрэглээг нь багасгахын тулд далдуу модны тостой хүнсний бүтээгдэхүүнд 20хувийн татварыг нэмж тогтоосон байгаа. Том хавдрын эмнэлэг байгуулах гэж зорихоосоо илүү хавдар үүсгэдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг зогсоож өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал бна. .

Зочин [203.91.118.122] 2020-08-18 08:45:14

Зарчигны алдаагаа засна уу

Зочин [66.181.161.9] 2020-08-18 07:29:52

Ter humuusee shinjilgeend sain oruulaarai. Helikobakteritai humuus huuhdiin hool hiij beldeed bdiin blee.shu


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.