Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн зээллэг хийх тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тодруулбал Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цахилгаан автобусаар нийтийн тэврийн парк шинэчлэл хийнэ. Үүний хүрээнд 10 ширхэг хоёр давхар автобус, 36 ширхэг дан автобусыг нэвтрүүлэхэд нийт 26.2 тэрбум төгрөг шаардлагатай юм. Төслийн санхүүжилтийн 20 хувийг нийслэлийн төсвөөс, үлдэгдэл 80 хувийг зээлийн эх үүсвэрээр олгохоор болсон. Тиймээс 21 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлийн зээллэг хэлбэрээр бүрдүүлэн Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авахаар боллоо.

Цахилгаан автобус 90.4 хувийн бага зардалтай байна
2019 оны долоодугаар сараас нэг ширхэг цахилгаан автобусыг туршилтаар өвөл, зуны бүх улиралд үйлчилгээнд ашиглаж нийт 48.000 км замыг туулсан байна. Цахилгаан автобус нь энгийн дизель автобустай харьцуулахад шатахуун, тос тослох материалын зардлаас нэг ширхэг автобус 4.2 сая төгрөгийн хэмнэлт гаргана. 46 цахилгаан автобус сард 197 сая төгрөг, жилд 2.3 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажиллана гэж тооцоолж байна. Өөрөөр хэлбэл цахилгаан автобус нь нийтийн тээврийн үйлчилгээнд явж ашиглагдаж байгаа энгийн дизель автобустай харьцуулахад 90.4 хувийн бага зардал гаргаж байна. Зээлийн эргэн төлөлтөд сар бүр 391 сая төгрөгийг төвлөрүүлэх ба уг төлбөрийн 50.4 хувийг шатахуун, тослох материалын хэмнэлтээс, 49.6 хувийг нь машин цагийн зардлаасаа төлж барагдуулах бүрэн боломжтой ажээ.


Сэтгэгдэл

дэмжинэ [122.201.26.172] 2020-08-25 07:34:41

26,2 тэрбумд 46 автобус гэдэг .Нэг автобус дундажаар 569,0 сая юм байна

Ёсм [202.55.188.40] 2020-08-25 05:26:16

Нийслэлийн хурган дарга нар хэдэн хувийг нь цавчсан бэ

АТГ-Т [103.206.195.230] 2020-08-25 04:09:01

ЭНЭ ЗУРГАН ДЭЭР БАЙГАА БОЛОН ГАРДАН ОРОЛЦОЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ШАЛГАЖ ОРЛОГООРОО ХӨРӨНГӨЖСӨН АСУУДЛЫГ БАТЛАНА УУ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.