НОБГ 235 хүний амь насыг хамгаалж, 38 авто машиныг голын уснаас гаргажээ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн байгаль орчны газраас өнөөдөр (2020.8.27) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.НЭРГҮЙ:

6 сарын 10-наас эхлэн нийслэлийн 7 чиглэлд завьт эргүүл ажиллаж, иргэдийг усанд осолдохоос урьдчилан сэргийлж байна. Завьт эргүүлд цагдаа, онцгой болон холбогдох байгууллагын 2400 орчим алба хаагч өдөр бүр ажиллаж байна. Энэ хугацаанд 235 хүний амь насыг хамгаалж, 38 авто машиныг голын уснаас гаргажээ. Мөн усны ослын талаарх 39 дуудлагаар 144 хүний (32 нь хүүхэд) амь насыг хамгаалсан байна.

Нийслэлийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл хангах захирамж гаргасан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн 6000 гаруй алба хаагч сайжруулсан түлшийг зөв ашиглах, стандартын шаардлага хангасан эсэх, угаарын хий мэдрэгчийг зөв ашиглах талаар мэдээлэл, зөвлөгөө өгч байгаа аж. Өнгөрсөн жил 52700 айлд сайжруулсан түлш зөв ашиглах талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

Одоогоор 91 агуулахад 60 мянган тонн сайжруулсан түлш хадгалжээ. Цаашид сайжруулсан түлшний нөөцийг нэмэгдүүлэх юм байна. Мөн өнгөрсөн жил агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан бол энэ жил 80 хувь бууруулах зорилго тавьжээ. Түүнчлэн есдүгээр сарын 7-ноос алслагдсан таван хорооны 15131 айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж, сайжруулсан түлшний сайн карт олгох юм байна.

Мөн тарваган тахал өвчин их гарч байгаатай холбоотойгоор нийслэлийн авто тээврийн долоон товчоод дээр холбогдох байгууллагууд өдөр бүр шалгалт явуулж байгаа юм.


Сэтгэгдэл

irgen [223.104.3.152] 2020-08-27 05:55:39

anhaaruulaad bhad glo yvna hurd hetruulne arhi dars uuna.tgd daraa n dandaa busdiin buruu.tarvaga idehgui bol uhlee yu bas.manaihan denduu henwggui hariutslagagui hunii ug ul toomsorlodog n ayul avchirdagaa meddeg ch.ugui.medehiig husdeg.ch ugui.duraaraa durgihaa hunii erh gj bodno.huuli duremiin ymar ch oilgolt bhgui.

Зочин [66.181.168.131] 2020-08-27 04:50:07

Энэ Хүрэлсүхийн нутгийн нэг нөхөр дандаа өөрсдийгөө өмөөрч худлаа мэдээлэл цацаж байх юм, Face дээр зургаа тавихаас өөр юм мэдэхгүй, байлдагч ч байж үзээгүй хаанаасаа хурандаа авсан нь ойлгомжтой, хар пиар хийх гэж өөрийн хүмүүсээ тавьдаг нь үнэн шүү.

Хаа [203.91.115.50] 2020-08-27 04:38:06

Битгий пялдагдаад бай сүүлийн жилд гол ус галд маш олон хүн амиа алдсан.энэ хүний амины тоог яагаад нуугаад бнаа. Хотын онцгойн дарга нар маш муу ажилладаг.Дарга Чүлтэмсүрэн энэ Нэргүй нар нь өмнө нь албанаас хулгай ажлын хариуцлагаар хөөгдөж байсан нөхөд Хүрэлсүх яагаад ийм чадваргүй хулгай хийсэн найз нараа эргүүлэн томилуулж ажил нурааж ард иргэдийн амь насаар тоглоод бна Чадварлаг хүн томилооч.Энэ хулгайч пялдагуудаа зайлуулаачээ.хэвлэл мэдээлэлээр худлаа ярьж ард түмнийг хуурсаар алсаар байхуу.Мундаг аврагч нар ахлагч нар л энэ албыг авч явдаг


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.