УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатад 4.6 жил, Б.Болорт 3.6 жилийн хорих ял оноолоо

Aдмин / Хууль

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарын 7 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 187 хавтас бүхий эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.

2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад зарлагдаж 9 өдөр буюу нийт 55 цаг орчим үргэлжилсэн шүүх хуралдаан дуусаж, шүүх дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

Шүүгдэгч Д.Ганбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгч Д.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Болор нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр 1 дахь зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 4 жил 6 сарын хугацаагаар шүүгдэгч Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 3 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Золжаргал, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Доржханд, Б.Минжбадам, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ганбат, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Санжаадорж нарт холбогдох хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаан шийдвэрлэв.

Эх сурвалж:Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:57:21

uNTymK http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [103.111.68.3] 2020-08-31 06:35:24

МАН-ын том тэрбум тэрбумаар хулгай хийсэн нөхдүүдийг баривчлан хориоч Ж. Мөнхбат УИХ дээр хэлсэн шүү дээ. Эрдэнэтийн 49 хувь бол гаднаас Монголд оруулж ирсэн ажил болохоос хулгай биш харин гадагшаа зөөсөн хулгай нарын тухай ярих ёстой

Зориг [66.181.187.241] 2020-08-30 11:03:23

Улсад учруулсан хохирлыг төлж барагдуулах шийдвэр нь хаана байна аа. Хэдэн зуун тэрбум төгрөг идчихээд 4 жил суугаад гарахад ямар ч асуудал байхгүй шүү дээ. Аягүй бол өршөөлийн хууль энээ тэрээд хамрагдаад жил суугаад л гарна. Хулхи шийтгэл байна.

Зочин [202.126.90.86] 2020-08-29 23:50:44

ЗАСГИЙН ТЭРГҮҮНҮҮД. ИХ ЫН ДАРГА НАР НЬ 14 ТЭРБУМЫН ХУЛГАЙЧ НАР ЕРӨНХИЙ НЬ 17 ЧИНГЭЛГИЙН ХЭРЭГТЭН ЭНЭ УЛС ЮУ БОЛООД БАЙНАА ... ШИЛДГҮҮД НЬ ЭД НАР ГЭХЭЭР ...

Зочин [192.82.75.96] 2020-08-29 14:00:11

Бүх лицэнзийг хурааж авахад бүх луйварчид орилоод гараад ирнэ ,компани гэж яриад хэрэггүй регистрийн дугаар овог нэртэй хэн гэдэг хүн лиценз авсаныг гаргаж ирэх

zochin [202.9.46.95] 2020-08-29 07:07:28

shudraga bai

Зочин [103.10.23.68] 2020-08-29 05:46:39

Эх оронноосоон уравсан хүнд бүх насаар нь хорих ял тохирох биш үү даач дээ толгойг нь илсэн өөгшүүлсэн ял байна

Ииил [202.126.90.147] 2020-08-29 04:03:37

Улсаа худалдсан луйварчид (мэдээж авилга авсан байж таараа) 200 мян.төг хулгайлсан хулгайч хоёр адилхан ял авах юм.

Зочин [192.82.74.42] 2020-08-29 02:46:30

хачиг-золжаргалыг ЯАСАН бэ??? ганболд ЯАГААД мултарчихваааааа????

Гүн галуутай [64.119.17.114] 2020-08-29 02:26:43

Эрдэнэбат минь Нам сольж занхагнаад байсан занаанд орчихгүй юу дхх

Altantsetseg [122.201.19.99] 2020-08-29 01:47:59

Elbegdorjiig yasan be horih hetegtei sh dee yu bolson be

Зочин [99.229.251.229] 2020-08-28 21:10:38

Маш зөв шдээ, эх орон, ард түмэндээ үйлчилж чадахгүй бол шорондоо ажил хий!!!

Зочин [178.48.206.104] 2020-08-28 19:26:23

Цагаан захтнуудын хэргээ эхнээс нь ингээд шийдээд явахгүй бол арай л дэндүү байсан

zochin [202.126.90.33] 2020-08-28 17:45:41

ene hulgaichuudiig tsaazaluul taarna

ЗОЧИН [64.119.21.3] 2020-08-28 15:30:55

ШОРОНД МОНГОЛЫН ШИЛДЭГҮҮДИЙГ НЬ СОРЧИЛЖ СУУЛГААД АДГИЙН ШААРУУДЫГ НЬ ИХ ХУРАЛД СУУЛГАДАГ ЯМАР СОНИН ЦАГ ВЭ. ХҮРЭЛСҮХ 14 ТЭРБУМ ИДСЭНЭЭРЭЭ ӨӨРИЙН НАМЫН ХУЛГАЙЧУУДТАЙГАА ХЭЗЭЭ СУУХ ВЭ. НААР ЧИНЬ ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ.

Зочин [66.181.161.123] 2020-08-30 06:55:05

Энэ яасан хуцдаг халтар вэ

Зочин [192.82.71.74] 2020-08-29 11:05:40

Ven xvrelsvx bolowsrol doroi xvmvvstei baix sonirxol baa

Зочин [103.10.23.68] 2020-08-29 05:43:01

Бүх хөрангийг нь хураагаач Эрданэбат бол МАНАНгийн нэг гэшүүн нь шүү дээ

Зочин [103.10.23.68] 2020-08-29 05:41:46

Чи муу бөхс долооч үхэх нүү чи хашгараад нэмэргүй долдой минь

Зочин [66.181.178.67] 2020-08-28 16:36:14

Нээлттэй зочид буудлаар шагнаж байгаа юм байна.Хоол байр бэлэн.Бүх зардал нь улсын төсвөөс. Төрийн хамгаалалт хяналтанд жаргана. Энэ чинь л Гишүүд өөрсөндөө зориулж хуульчилсан ухаалаг алхам.Огт ажил хийхгүй.Гэртээ харьж болно.

Зочин [103.212.119.56] 2020-08-28 13:50:00

Эрх мэдлээ хэтрүүлж, эрдэнэтийн үйлдвэртйн 49 хувийг худалдан авсан гэсэн үг үү

ЗУУНЫ ЛУЙВАР [107.77.87.23] 2020-08-28 12:39:55

ЭНЭ ХЭД МОНГОЛ УЛСАД ҮНЭГҮЙ ШИЛЖИЖ ИРЖ БАЙСАН ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ЗАМААС НЬ БУЛААЖ АВАААД ЗОГСОХГҮЙ ДЭЭРЭЭС НЬ УЛСААС 500 САЯ АМ ДОЛЛАР ДАЛИМДУУЛЖ ШААСАН УЛС. ГАНЦ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР Ч БИШ МОНГОЛ ОРОС ЦВЕТМЕТ ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙН ҮЙЛДВЭР ТӨМӨРИЙН ҮЙЛДВЭРИЙГ ОРДУУДЫН ХАСТ. ЯАСАН ИХ ШУНАЛ ВЭ???

Зочин [66.181.161.90] 2020-08-28 12:30:43

Нээрээ 4.6 жил чинь 4 жил 7 сар 6 хоног болношдээ

Зочин [202.9.40.76] 2020-08-28 11:46:30

Dorjhand zugeer uldvel huuli guuli gesen l ug

Zochin [66.181.185.46] 2020-08-28 10:32:03

Hurugu mungii ni huraaj ulsaa avariy.

Зочин [66.181.179.247] 2020-08-28 10:01:00

Самар түүвэл бас иймэрхүү ял авах юм бна шүү тиймээ

Зочин [202.126.89.186] 2020-08-28 07:27:35

Ждүчин Ж. Энхбаяраа шүүгээс

зочин [103.212.118.202] 2020-08-28 06:46:46

Улсад учируулсан хохирлыг нь төлүүлээчээ идсэн их мөнгөөрөө жаахан амарч байгаад л ирнэ ирэхдээ бас зүгээр ирэхгүй сурсанаа хийнэ гээд л ирнэ иймд хөрөнгийг нь хурааж улсын өр төлөөсөөс нимгэлээчээ цададгүй мангаа нууд шүү дээ одоо энэ нөхдийг хаана амраагаад байгаа юм бэ очих газарт нь хурдан хувиарлаач авилга хээл хахуул луйврын нөхдүүдэд ямар нэг өршөөл байхгүй биздээ

Vl medeh [202.9.46.193] 2020-08-28 06:44:00

Jinhene ulsaa horlosonhulgaich tvriin tolgoid garsan tom garuudyg udahgvi bairand ni zalahyg harahsan

Зн [95.59.211.22] 2020-08-28 06:39:49

Ганбат том гар шуу. Эрдэнэтээс эхэлж идсэн дээ.Хужаа болоод аргалчихсан юм уу?

Ччч [202.55.188.86] 2020-08-28 06:08:44

Улс төрд завхөн хулгай луйвар хийх гэж ордгийн тод жишээнүүд сүүлийн үед ил болсоор бна. Ажнайн Батэрдэнэ гэж хэлгүй кандельяраг шоронд нь хий Элбэгдоржийн бууны нохой шүү.

Зочин [202.179.15.34] 2020-08-28 05:28:19

Хориод яах юм 100 жилээр өршөөл үзүүлэх биз, Хөрөнгийг нь хаа дамжуулсан ах дүүсээс нь хураах хэрэгтэй

Зочин [192.82.74.42] 2020-08-29 02:44:21

Хүнд эрүүгийн хэрэг өршөөлд ордог. эрдэнэбат мэтийн гаруудын хэрэг ХАМРАГДАХГҮЙ.

Зочин [203.91.115.51] 2020-08-28 05:22:44

халзан тавхай эрдэнэбат чинь 37 тэрбумыг шаасан этгээд шүү дээ. 4хөн жил амарчих юм байна.

Зочин [43.228.131.105] 2020-08-28 05:18:58

Ганбат юу болов

Зочин [103.10.23.220] 2020-08-28 05:25:36

zoljargal g Jenko shorond oruulahgui abaad uldlee

Зочин [103.229.120.19] 2020-08-28 05:12:48

ЖДҮ-чин Содбаатар, Л.Энхболд нарыг хэзээ шүүхээр оруулах вэ

Зочин [202.9.46.181] 2020-08-28 04:22:03

4 jil 6 sar 4,6 jil bish!

АРД [202.126.89.82] 2020-08-28 04:14:26

ХУУЛЬГҮЙ ТӨРГҮЙ ЭЗЭНГҮЙ ЮМ ШИГ ААШИЛЖ БАЙСАН НОХОД. НҮГЭЛ БҮХЭН ТӨЛӨӨСТЭЙ

Зочин [202.9.46.95] 2020-08-29 07:03:39

yes

Зочин [202.126.89.107] 2020-08-28 04:02:36

Nastai hund yamar olon jil uguvuu.Jaahan yarih bolomj baihgui yu.

Зочин [192.82.72.182] 2020-08-28 03:57:01

МАНАЙ ЦАГААН ЗАХТАН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ХЭТ ДАВРААД БАЙСАН ЮМ АА .

zochin [202.179.21.250] 2020-08-28 03:46:51

JDU chdiig yah gej bna ene bas emgeneltei ,baahan hulgaich nar UIH d suuj bgaa shuu dee

Зочин [202.126.90.10] 2020-08-28 03:32:56

Энэ улс төрчдөд хэтэрхий бага ял оноох оо зогсоо. Хийсэн хэрэгтэй нь харьцуулахад хэтэрхий бага ял оноож байна. Үүнийг эсэргүүцэж жагсаяаа! Ямар даварсан юм бэ? 100000төгрөг хулгайлсан хүнд өгдөг ялтай ижилхэн ял өгөөд байгаа байхгүй юу.

zov [202.21.109.33] 2020-08-28 03:16:43

$ 1000 bolno gej hudlaa yarij bolohgui baisan l da, bas ard tumniig arai l doromjlood baisan da.

zov [202.21.109.33] 2020-08-28 03:17:53

Erh medeltei baih uedee ard tumniig tsagaan tsaas shig l ereechdeg baij bilee,

Зочин [192.82.68.87] 2020-08-28 03:12:05

Одоо пүүс компани аж ахуй нэгжийн луйварчдийг илрүүлэх хөдөлгөөнийг эрчимжүүлэх шаардалгатай байна.монгол орноо төрөө цэвэрлэё.

Зочин [66.181.161.55] 2020-08-28 03:10:19

odoo elbegdorj

Иргэн [192.82.68.87] 2020-08-28 03:07:31

Шорон нэмж барихгүй бол одоо дөнгөж эхлэж байгаа тийм болохоор цаашид багтахаа болно гэсэг үг.гол ажиллагаа эхлээгүй бна.акулууд бас бус хүмүүс зөндөө байгаа шүү та нар үлднэ гэж бүү горьд. Төрийг хохиролгүй болго.бүх идсэн хөрөнгийг хурааж улсын орлого болгоно.

Зочин [103.229.121.74] 2020-08-28 02:30:37

Хүрэлсүх гар буу зүгээр нэг зүүгээгүй байх аа

Зочин [122.201.19.99] 2020-08-28 02:20:58

Арайл бага өгч бна дараа жил өршөөлөөр гарна хоёрын хооронд ялалсан нэр зүйх хэрэггүй Ерөнхийлөгчөө

иргэн [64.119.26.157] 2020-08-28 02:12:26

Жинхэн акулууд нь байхгүй Хүн хэлмэгдүүлээд !!!!!!!!!!!!"Акулууд нь нуугдсан бна даа!!!!"""""""

Зочин [122.201.22.240] 2020-08-28 02:08:57

Золжаргал гол гардан хорлогч яав?

Зочин [103.10.23.220] 2020-08-28 05:26:46

Battulga zoljargalig hezeech hiilgehgui

Зочин [66.181.186.105] 2020-08-28 03:54:19

харин тийм ах нь аваад үлдэжээ

Зочин [66.181.177.34] 2020-08-28 01:56:29

хэлмэгдүүлэлт яваад л байна. даалгавар зангаагаар ажилладаг шүүх прокурор цагдаа нар МАНГАА Догоо болжбайна

ард [66.181.186.105] 2020-08-28 01:53:05

Золжаргалаа сугалаад зүгээр өнгөрөөхнээ хамгийн их хохирол учруулсан нь ингээд цайрлаа бодлого яваад байнда шударга шүүх гэж бну

Зочин [202.126.90.105] 2020-08-28 01:25:23

муу болор л хайран бн мүдн ны хулгайч нар гондом шиг ашиглла

Зочин [202.179.26.20] 2020-08-28 02:06:20

Залуусыг ийм байдалд оруулж байгаа чинь намын л ажил биздээ эсвэл нам нэртэй хувь хүмүүс тоглолт хийсэн юм уу? Сонин байна даа. Одоо энэ төрд шинэ залуучууд маш том сургамж авах хэрэгтэй энэ Болор шиг явна шүү дотроо бодолтой дороо суурьтай хэрэгтэй бүгд хамгаалалт байхгүй шүү. Найз гэж байхгүй гэж л бодох юм байна даа хулгай хийвэл шоронд орно.

zochin [66.181.161.64] 2020-08-28 01:14:32

Saaral ordond dan xulgaichyyd baidag uym yy ted er n xulgai luibar jdy tender idexees uur uy xiideg xumuus be xaramsaltai bn

зочин [202.179.21.217] 2020-08-28 01:11:11

Самарчин хүү 5 жил тэрбум тэрбумаар төрийг хохироогсод 3-4 жил 409 -р өөрсддөө зориуиулан барьсан сувиллалд! энэ шудрага уу!

zochin [192.82.72.144] 2020-08-28 01:04:46

Zov shiidjee Mongolyn shuux ovoo ajillaj bna Ovoo Idej uuj ashiglasan baina daa Shuux iim l baix xeregtei

enh [192.82.71.53] 2020-08-28 00:32:05

neelttei horih gazar gej yug heleed bnaa

Зочин [103.229.122.166] 2020-08-28 00:29:15

odoo 37 on yraad ehelen bodvol idsen uusan batlagdsan bailguidee


64 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
64 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.