Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 09:00 цагт эхэлнэ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг зуны хуваарьт шилжүүлж, зургаадугаар сарын 1-нээс 08:00 цагаас эхэлж, 17:00 цагт дуусдаг байхаар зохицуулалт хийсэн. Харин маргааш буюу есдүгээр сарын 1-нээс 09:00-18:00 цагийн хуваарьт орох гэж байна.

Улаанбаатар хотын захирагч дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлыг зуны улиралд 08:00 цагаас эхлүүлэх тухай захирамж 2019 онд гаргаж байсан нь хүчинтэй хэвээр байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [202.70.41.114] 2020-09-01 02:11:11

9 цаг оройтно, 6.00 цаг гэдэгтэй санал нэг байна

Bat [103.212.118.21] 2020-08-31 11:45:26

Өшөө илүү эрт эхэлмээр юм 7-10-ийн бүр таг болох юм бна л даа

Иргэн [192.82.73.40] 2020-08-31 08:06:10

Нийслэлийн төр нь хаана байдагийм бэ,юу хийдгийм бэ,

Зочин [103.111.68.3] 2020-08-31 06:36:40

Бүр 6,00 цагт эхлэдэг болго манайх шиг орой ажил бизнес нь эхлэдэг улс байхгүй


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.