Өвөр Монголчууд сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэв

Aдмин / Гадаад мэдээ

БНХАУ-ын хойд нутгийн Өвөр Монголын өөртөө засах орны эцэг эхчүүд эрх баригч Коммунист намыг сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэн хүүхдүүдээ энэ семестерт сургууль руу нь явуулахаас татгалзаж байна.

Өвөр Монголын боловсролын хэлтсээс саяхан Монгол хэлийг бага сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдад заах, монгол хэлээр хичээл заах, материал тараахыг зогсоож, хятад хэлээр сургалт явуулах чиглэл өгсөн гэж тус бүс нутгийн багш нар “Radio Free Asia” корпорацид мэдээлжээ.

Уг шийдвэрээс улбаалан Тунляо хотын эцэг эхчүүд эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ. Нийгмийн сүлжээнд цацагдсан гэрэл зургуудаас үзэхэд, эцэг эхчүүд уриа лоозон барин хотын гудамж, талбайд зогссон байжээ.

Нэгэн лоозонд, Өвөр Монголд монгол хэл сурахыг хориглох нь Хятадын Үндсэн хуулийг зөрчиж байна хэмээн бичсэн байжээ. Мөн “монголчууд монгол хэл сурах салшгүй эрхтэй” хэмээн өөр нэгэн лоозонд тэмдэглэсэн байна.

Хүүхдүүдээ элсүүлэхээс татгалзсан нь

Өвөр Монголчуудын эрхийг хамгаалагч идэвхтэн Хубисын мэдээлснээр, Тунляо хотын монгол хэлний сургалттай нэгэн сургуулийн сурагчдын эцэг эхчүүд эсэргүүцлээ илэрхийлж, хүүхдүүдээ сургуульд элсүүлэхээс татгалзсан байна.

Наймдугаар сарын 27-нд Тунляо хотын “Зарууд” сургуулийн монгол сурагчдын эцэг эхчүүд хүүхдүүдээ бүртгүүлэхээр яваагүй” гэж Хубис мэдээлжээ. “Би сургууль дээр очсон боловч хүүхдээ элсүүлээгүй” гэж тэрбээр хэлжээ.

Үүнтэй холбогдуулан “Зарууд” бага сургууль эцэг эхчүүдэд баасан гарагт мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд үүнд “Хүүхдүүдээ элсүүлэхээс татгалзсан эцэг эхчүүд хүүхдүүдээ өмнө нь бүртгүүлсэн сургуульдаа явуулах шаардлагатай болно” гэж тэмдэглэсэн байсан гэж Хубис мэдээлсэн байна.

Тунляо хотын Боловсролын хэлтсээс эцэг эхчүүдэд хандан, сургуулиуд наймдугаар сарын 27-ноос албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн тул хүүхдүүдээ элсүүлэхээс татгалзаж буй эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдийнхээ суурь боловсрол эзэмших боломжийг хойшлуулж байна гэж мэдэгджээ.

Хурцадмал байдал даамжирч байна

Монгол улстай залгаа хилийн ойролцоо оршдог Шилийн гол аймгийн оршин суугч Хасчуулын мэдээлснээр, өөрийнх нь амьдардаг Шулуун Хөх хошуунд ч мөн ижил эсэргүүцэл өрнөж байгаа ажээ.

“Тэд өмнө нь бага сургуулийн гуравдугаар анги хүртэл бидэнд хятад хэл заадаггүй байсан боловч одоо нэгдүгээр ангиас эхлэн заах болоод байна” гэж Хасчуул “Radio Free Asia”-д баасан гарагт мэдээлжээ.

“Мөн хичээлийг хятад хэлээр зааж, монгол хэл дагалдах хичээл болно. Энэ нь бидний монгол хэл аажмаар үгүй болно гэсэн үг. Ийм учраас бид эсэргүүцэж байгаа юм” гэж тэрбээр хэлсэн байна.

Шулуун хөх хошууны сургуульд багшилж байсан, одоогоор АНУ-д амьдарч буй Номингийн хэлснээр, багш нар ч мөн уг кампанит ажилд нэгдэж байгаа бөгөөд эрх баригч Хятадын Коммунист намаас бодлогоо өөрчлөхийг хүссэн өргөх бичигт гарын үсэг зурж байгаа ажээ.

“Хүмүүс маш ууртай байгаа бөгөөд хурцадмал байдал улам даамжирч байна. Тэд хэрэв хятад хэл сурахгүй бол ирээдүйд их сургуульд элсэж чадахгүй гэж багш нар, эцэг эхчүүдэд шахалт үзүүлт, сурагчдыг заналхийлж байна” гэж Номин хэлжээ.

Хэлний шинэ бодлогыг эсэргүүцсэн жагсаалыг есдүгээр сарын 1-нд Өвөр Монголын нийслэл Хөх хот болон Баотоу, Ухай, Тунляо, Хайлар хотод өрнүүлэхийг нийгмийн сүлжээгээр уриалж байгаа ажээ.

Эсэргүүцэгчдийн хэлж буйгаар, эрх баригчдын танилцуулж буй “хоёр хэлний боловсрол” хэмээх шинэ бодлого нь Үндсэн хууль, бүс нутгийн угсаатны бие даасан байдлын тухай хуулийг зөрчиж байгаа ажээ.

Эцэг эхчүүд холбогдох албаны төлөөлөгчидтэй өрнүүлсэн яриагаа нийгмийн сүлжээндээ нийтэлсэн бөгөөд үүнд ийм бодлогын баримт бичиг байхгүй, сургууль хичээллэж эхлээгүй байгаа тул эцэг эхчүүд эрт уур бухимдлаа илэрхийлж байна хэмээн бичсэн байна.

Гэсэн хэдий ч бүс нутгийн боловсролын хэлтсийн цахим хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлд, “олон нийт эсэргүүцлээ хүчтэй илэрхийлж, олон улсын анхаарлын төвд ороод буй энэ үед шинэ бодлогын талаар мэдээлэл авах хүсэлт гаргасан" гэж тэмдэглэжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

би [202.70.44.46] 2020-09-04 04:13:12

1990-ээд онд ЧОЙМОО уйгаржан бичиг заагаад яг одоо 40 эргэм насныхныг кирил ч үгүй, уйгаржан ч үгүй болгосон, 25 жилийн дараа энэ зөнөг дахиад л ерөнхийлөгчийн болон төр засгийнхны толгойг эргүүлж байна. кирилтэйгээ байхад боловсролоо алдахгүй

Зочин [192.82.71.156] 2020-09-02 15:50:14

Монгол бичигтээ даруй шилжье!!@

Иргэн [192.82.68.87] 2020-09-01 06:00:15

Хужаа нар цус нэгтэй өвөрмонголчуудыг дарлаж байна.хүчээр нэг айлд хужаа хүргэн оруулж одоо бүр эрлийз хурлийз болсон шүү.монгол цус удахгүй мөрөх боллоо.моншолчууд бүр дэлхийн монголчууд босоцгоо сэр.

би [202.70.44.46] 2020-09-04 04:15:26

үхсэн хатсны чинь элэг нэг, үхэр биш, панда монголчууд, панда хэвтэж идээд сөнөж байгаа, харин үхэр хоолоо хайж иддэг.

ABCD-korea-gaas [211.36.142.166] 2020-09-01 03:56:52

Yvj yvj arai zangaragtai erh choloot setgehuitein onooh Mongolchuudiin uzej chadahgui bgaa Elbegeel baih shivdee ! Ooriin uzel bodoloo tov todorhoi ilerhiileed Uvur Mongolcguud bosoo Mongol bichig Mongol helee uzeh tuuhen erhtei humuus hemeen medegdsen Elbegeedee bayrlalaa !

Зочин [202.55.188.42] 2020-09-01 03:19:33

Mongol dahi hyatad ezedtei yum u hyatad gazruudiig buren haa

Irgen [45.42.101.251] 2020-09-01 02:18:49

Hyatad aj ahuin negjuudeer buu uilchiluuleerei.

Зочин [202.9.46.183] 2020-09-01 00:15:42

Эх орон нэгт монголчуудаа Хятадуудыг эх орноосоо зайлуул Хятад сургууль , хор идуулдэг гуанз, хятад эзэнтэй буудлуудыг хаа Эх орноо бодож байвал хятад бутээгдхуун хэрэглэхээ болих хэрэгтэй Баянолгийд 1-р ангиас нь монгол хэл заах хэрэгтэй

Зочин [103.10.21.36] 2020-08-31 16:56:21

Батоу, Тунляо гэж гуйвуулсан хятад дуудлагаар бичээд байхдаа яахав дээ. Бүгд монгол үг шүү дээ.

zaa [202.9.46.96] 2020-08-31 14:52:52

hujaatai baildah uuuu

Иргэн [192.82.68.87] 2020-08-31 13:02:44

Монгол хэлэнд хориг тавьж байгаа бол монголчууд эсэгүүцлээ илэрхийлж жагсах хэрэгтэй.монгол үндэсэнг үгүй хийх алсын бодлого их гүрний.дэлхийн хамаг монгол босох хэрэгтэй.өвөрмонгол элэг нэгт бидний тасархай шүү дээ.

Зочин [202.179.21.216] 2020-08-31 10:05:16

Тусгаар улс аль нэг улсын харьяанд байх 2ын ялгаа иим л их байгаа юм даа Монголчууд бид эрх чөлөөтэй өөриин эх оронд амьдарч байгаа маань ямар их аз завшаан билээ Даанч эдиин засгын хувьд хятадын хараат болчихсон болохоор төр засаг маань эсэргүүцэл илэрхиилж чадахгүй бизээ

Зочин [202.9.40.49] 2020-08-31 09:39:21

Үндэсний эх хэлээрээ сурах эрхгүй болж байгаа нь үнэн бол тун харамсалтай. Өмнөд Монголд энэ хэл уствал,бидний цөөхөн Монголд мөн л аюул ирж эх хэлний маань ирээдүй хэцүү болно доо...

Монгол хэл [202.180.218.40] 2020-08-31 09:33:35

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх хятад сургуулуудыг хаах хэрэгтэй.

Монгол хүн [182.160.35.236] 2020-08-31 08:27:40

Хятадын ОЛОН АНГИТ КИНО БОЛОН ХЯТАД ХЭЛНИЙ ХИЧЭЭЛД ХОРИГ ТАВЬЖ ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЕ !!!!!!!!!!!

Зочин [192.82.71.156] 2020-09-02 15:49:49

Зөв


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.