Түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн барилаа

Aдмин / Хууль

Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэр бүхий 20 гаруй гишүүн боловсруулжээ. Санаачлагчдын төлөөлөл болох УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Д.Өнөрболор, Д.Тогтохсүрэн нар уг төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.08.31) өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу гадаад худалдааны бодлогыг зөв тодорхойлох, гадаадын хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийхэд нь дэмжлэг үзүүлэх, идэвхжүүлэх, тэднийг хөхиүлэн дэмжих, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах асуудлыг судалж, шийдлийн санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог УИХ-ын тогтоолоор байгуулан ажиллах шаардлага үүсээд байна гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Хөрөнгө оруулалт бол хөгжил дэвшилд хүрэх гол түлхүүр бөгөөд Монгол Улс хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгахгүйгээр адил тэгш байх зарчмыг баримталж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлан 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс даган мөрдөж байгаа билээ. Тус хуулиар хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад нийтлэг эрх зүйн баталгаа олгох, хөрөнгө оруулагчийн эрх, эд хөрөнгийг хамгаалах, албадан хураахгүй байх, ялгаварлахгүй байх, дэмжих, татварын орчныг тогтворжуулах замаар хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээ, бүртгэлийг хөнгөвчлөх зохицуулалтыг тусгасан юм.

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны хувьд нээлттэй, таатай орон бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар 29 улстай “Давхар татвараас чөлөөлөх тухай” хэлэлцээр, 24 улстай “Худалдаа, эдийн засгийн ерөнхий хэлэлцээр”, 42 улстай “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хоёр талт хэлэлцээрийг байгуулаад байна.

КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ҮАБЗ-өөс 2020 оны 01 дүгээр сард “Хилийн боомтыг хаах тухай” зөвлөмж, Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-нд “Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 39 дүгээр тогтоол гаргасан.

Цар тахлын улмаас улсын хил хаасантай холбоотойгоор агаарын зорчигч тээвэр хязгаарлагдаж, гадаад улсын иргэд, хөрөнгө оруулагчид, мэргэжилтнүүд, гадаадын хөрөнгө оруулалтаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тасалдсан.

Түүнчлэн гадаад эдийн засгийн өсөлт өмнөх жилийнхтэй харьцуулахад тодорхой хувиар буурсан энэ үед гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг оновчтой боловсруулах, төлөвлөх, санхүүжүүлэх, зохион байгуулах, идэвхжүүлэх, хянах, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, гадаад худалдааны бодлогыг зөв тодорхойлох зайлшгүй шаардлага бий болоод байгаатай холбогдуулан “Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо”-г УИХ-д байгуулах нь зүйтэй гэж үзэж, тогтоолын төслийг боловсруулжээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:13:22

zmYuBw http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [119.40.98.177] 2020-09-02 07:25:46

Хөгжсөн улс орнуудын түүх хөгжлийн гол хөшүүрэг нь гадаадын хөрөнгө оруулалт гэдгийг манай оркууд ч бараг гадарлана гэхдээ монголын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг хадны мангаа болгох пиарын орос хятадын мөнгөөр манай цогт эх орончид сайн хийсэн үр дүн нь гарсан одоо монголд хэнч хөрөнгө оруулахгүй ОТ зэрэг том төслүүд хятадад зараад гараад явна цогт эх орончид хөлсөө авсан харамсалтай нь улсаа устгаж 2 их гүрний колони болгосон

Зочин [59.153.112.103] 2020-09-01 00:37:11

Цэхэр хялардуу нүдтэй Х. Ганхуяг гэж балайр нөхөр гарч иржээ. Угаасаа намуудын хооронд яс хаяж гүйсэн олигтой хүн байгаагүй лдэ. Юм юм руу савсагнаад лобби бүлэг болж байгаа юм бздэ. Нийлж мөнгө гусах л арга шүү лобби гэдэг чинь

Зочин [202.126.88.47] 2020-08-31 13:52:55

Yum yumruu savsagnaad. ngoo sonin deeree sooholzono gej l ene bhdaa

Иргэн [202.179.21.216] 2020-08-31 11:39:19

Манай хууль гадныханд харин ч бүр их хөнгөлөлттэй нөхцөлтэй шүү дээ Харин төриин шиидвэрүүд тогтворгүй өинөх засгын газрын шиидвэрүүдииг дараагын засгын газар нь үгүйсгэж байдаг мөн зарим төриин албаны эрх мэдэлтэнгүүд гадаадын кампануудыг дарамталж луйварддаг жишээ маш олон шүүдээ Ж НЬ элбэгдорж солонгос кампаниас их хэмжээнии мөнгө авсан нөгөө шударга дүр эсгэдэг магнай туркын кампаныг тэр чигээр нь луйвардсан гээд зөндөө Иим нөхцөлд монголд шударга үйл ажиллагаа явуулдаг кампаниуд орж ирэхэд хэцүү харин хууль бус үйл ажиллагаа явуулдаг луйварын маягын нөхдүүд л их орж ирэх юм Иимээс гол нь хуулиндаа биш тогтвортой олон жил үйл ажиллагаа явуулах итгэл төрөхүйц байхаар хуулиа хэрэгжүүлдэг баймаар байна

Жэр [103.26.195.193] 2020-08-31 23:44:02

Яг зөв хэлсэн

7896 [202.179.26.186] 2020-08-31 08:31:17

2012 оны 5-р сард Занданшатар, Бямбацогт нарын санаачилсан "Стратегийн хөрөнгө оруулалтын хууль" гэж зүйлээс болоод 2012-2016 онд гадны бүх компаниуд гарсан, бас 2018 онд Занданшатар "Салхитын орд дээр буугаар зэвсэглэж очоод " гадны хөрөнгө оруулагчдаас үлдсэн цөөн тооны хятад-хонгонг-синга чууд найдвар бүрэн тасарсан даа. Ер нь МАНгарууд, тэр тусмаа энэ төрийн толгойд одоо байгаа 3 нөхрөөр удирдуулсан байхад Юу ч хялаахаа өнгөрсөн байхаа, Масс-д тоологдох оноо авах гэж өөрсдөө гэрээ шатаасаар байгаад дуусаж байна даа. Одоо тэгээд ӨРӨӨ тэврээд хэвтээд л байж дээ... эцэст нь юу л болж дуусах бол доо МАНгарууд минь..

Монгол иргэн [182.160.35.236] 2020-08-31 08:16:19

Монголын ТВ - гээр явагдаж байгаа Хятад хэлний хичээл болон Хятадын цувирал кинонуудад хориг тавьж эсэргүүлээ илэрхийлэе !!!!!!!!!!!!!!!!!


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.