П.Одонбаатарыг Тагнуулын ерөнхий газрын даргаар томиллоо

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.09.02/ болж байна.

Хуралдаанаар Тагнуулын Ерөнхий газрын даргыг томилох асуудлыг хэлэлцэж, тус байгууллагын тэргүүн дэд дарга П.Одонбаатарыг томилсон байна. Өнгөрсөн наймдугаар сард Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл болон дэд дарга Энхсүх нарыг Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн билээ.

Мөн тухайн үед П.Одонбаатарыг ТЕГ-ын тэргүүн дэд даргаар томилсон. Энэ хугацаанд тэрбээр Тагнуулын ерөнхий газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.

Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн.

Боловсролын байдал:

1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль;

Хуульч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч;

1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч;

2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга;

2018-2019 онд Тагнуулын ерөнхий газарт албаны дарга;

2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын дарга;

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар тогтоолоор ТЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн хүндэт медаль", "Цэргийн гавъяаны одон", Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнагдсан.


Сэтгэгдэл

Иргэн [202.126.89.132] 2020-09-06 07:53:26

Энэ томилогдсон хүн чинь боловсрол нь ямар жижигхэн бага юм бэ. зайлуул,боловсрол мэдлэг бага хүн бага л байдаг юм даа.

Ард түмэн [202.9.46.176] 2020-09-02 15:24:16

Сайхан залуу томилогдлоо итгэл дааж яваарай

Зочин [202.9.46.183] 2020-09-02 06:34:00

хар хятдын талд ажиллах хүнүү эсвэл монголынхоо талд ажиллах хүнүү.

Зочин [172.58.143.154] 2020-09-02 03:40:42

Amjilt husie

Зочин [66.181.186.209] 2020-09-02 03:29:28

Ёстой л энэ систeмдээ тууштай ажилласан хүн байна. Төрийн алба мэргэшсэн, шатлан дэвших зарчим гэж энэ.

Амжилт [139.5.217.138] 2020-09-02 03:26:54

Нүдээ олсон томилгоо гэж энийг л хэлнэ. Ардын намын ганцхан сайн томилгоо.

Зочин [123.120.197.182] 2020-09-02 03:26:10

novshiin Muu tsagdaa, Muu ork, novsh gej ene albiig sunuuluu l duu

Зочин [123.120.197.182] 2020-09-02 03:25:31

nivshiin Muu tsagdaa


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.