ЦЕГ: Архи зардаггүй өдөр архидан согтуурч нэгнийхээ аминд хүрчээ

Aдмин / Хууль

Согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд халдах, амь насанд хүрсэн гэх харамсалтай хэргүүд цагдаагийн байгууллагад олноор бүртгэгдэх болсон. Сар бүрын 1-ний өдөр улс орон даяар архи, согтууруулах ундаа зарахыг хориглосон. Гэтэл өнгөрсөн есдүгээр сарын 1-ний өдөр Өвөрхангай аймагт согтуурсан үедээ нэгнийхээ амь насыг хохироосон харамсалтай хэрэг гарсан байна.

Тус хэргийг талаар ЦЕГ-аас тодруулахад, Өвөрхангай аймгийн нэгэн сумын “... тоот хашаанд хүн нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл есдүгээр сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага тухай газарт шалгалт хийхэд урьдчилсан байдлаар 39 настай, эрэгтэй О-гийн гуян тус газарт 44 настай, эрэгтэй Ч нь согтуурсан үедээ маргалдсаны улмаас хутгалж, амь насыг нь хохироосон байж болзошгүйг тогтоосон байна. Тус хэргийг Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгааг цагдаагийн газраас мэдэгдсэн юм.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсэгт зааснаар 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял оноодог байна.

Улсын хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар Эрүүгийн хуулийн 10.1 буюу Хүний алах 391 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Иймд иргэдийг архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.1] 2020-09-05 14:54:27

Наад архиний үйлдвэрээ хаа.

Зочин [202.9.46.152] 2020-09-05 13:26:19

Архи зардаггүй өдрийн өмнөх өдрүүдэд бараг бөөндөөд авчихдаг юм. Ямар ч ашиггүй энэ хориогоо боль!

Зочин [202.9.46.152] 2020-09-05 13:23:05

Архи зарахыг хориглосон өдөр гэж байгаад ч нэмэргүй шүү дээ. Тэр хориглосон өдөр чинь бүр их уудаг юм бналээ.

Зочин [202.126.89.209] 2020-09-06 11:06:02

Тэр үнэн шүү. Маргааш архи зардаггүй өдөр гэхээр л нэг юмнаас хоцрох гэж байгаа юм шиг санагдаад би урд өдөр нь авч нөөцөлдөг. Тэгээд тэр өдөр нь өглөөнөөс авхуулаад хорхой гозогоноод ёстой хусаж өгдөг. Намайг уучлаарай.

Зочин [202.9.46.38] 2020-09-05 12:34:28

ардчилал хүний эрх чөлөө чинь хүнийг ийм болгож байгаа юм.

Зочин [66.181.188.225] 2020-09-05 02:03:24

Ёстой бүтэц болохгүй улс байна даа. Нэг нэгнээс сурамж авдаггүй юм уу?!!!

zochin [202.126.89.226] 2020-09-05 00:36:00

зөв хэрэглээ,

zochin [45.117.32.3] 2020-09-04 10:24:44

sar bvriin 1 nd huduu geltgvi ger horoollor ch zardag vm bn lee shde

zochin [66.181.161.112] 2020-09-04 08:59:50

baynzurx zahiin ter xabid uureer 5 sagt abj baixad arxi pibo bn geed l baix uym bilee tsagdaa nar n xaaguur n yabj baidag uym udur bolgon shagiin arxinii hydaldaa hiideg gazar end l bn daa

Зочин [77.111.245.11] 2020-09-04 06:32:28

Урьд өдөр нь юмыг яаж мэдэхэв гэж архи авч нөөцөлдөг, нэгэнт авчихсан тул заавал ууж далд оруулдаг. Бас дээр нь хулгайгаар архи дамалж зардаг хүмүүст ашиг олох боломж олгож байна.

Зочин [66.181.161.119] 2020-09-05 07:29:48

Tiim shu

Зочин [121.254.41.81] 2020-09-04 05:08:26

Тэнэг Монголчуудаа болиоч дээ архидан согтуур ч байгаад эсвэл машинтайгаа цөөхөн хэдхэн Монгол минь арай ч дээ сэтгэл эмтрэх юм өдөр болгон хуулиа чангатгаач архиа болиоч коронагаас дор коронаг эмчилээд бна арай ч дээ нээрээ дээр байгаа хүмүүсээ амьддаа биe биeнээ хайрлаач дээ

зочин [115.65.47.30] 2020-09-03 13:09:43

Архи согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдааг Монгол улсад хориглоосой, бидний цөөхөн Монголчууд архи гэдэг энэ донтуулагч хоронд хордож үрэгдсээр, үхсээр, цөөрсөөр байх уу? Архи согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй улс орнууд дэлхийд зөндөө байдаг биз дээ?

Иргэн [192.82.68.87] 2020-09-03 11:39:35

Архи хаанаас авсныг тогтоож хариуцлага тооц.цагдаа нар юу хянаж байсийм.

Зочин [202.179.21.232] 2020-09-03 04:27:20

Dain bolj baigaa ium shig Mongolchuud bie bienee alj bn shu. Bie bienee hairlaj yavmaar bn shu. 8 saryn dotor 300 hun aljee. Boi bolj bgaa ium bish uu?

Зочин [202.21.107.72] 2020-09-03 04:10:27

Архи зардаггүй өдөр согтуу яваа хүмүүсийг саатуулж аль дэлгүүрээс архи авсныг нь тодруулж зарсан дэлгүүрт хариуцлага тооцмоор юм.

Зочин [202.126.89.153] 2020-09-06 09:42:12

delgvvrees gadna shagin arhi zardag huwi ulsuud ih blsn bnlee

Зочин [66.181.161.64] 2020-09-03 04:46:50

Угаасаа л тэгдэг шд

зочин [66.181.166.196] 2020-09-03 03:43:27

архи зардаггүй өдөр гэнэ үү, хөдөө суманд тэр ёстой падгүй байхаа, дэлгүүрийн худалдагчийг бүгд танина, ихэнх нь хамаатнууд, тэгээд архи зарахгүй, олдохгүй байна гээд төсөөл дөө


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.