Шүүгчийн захирамжид гомдол гаргахаар болсон тул шүүх хуралдааныг хойшлуулав

Aдмин / Хууль

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Эвийн хүч эх нутгийн төлөө” НҮТББ, “Босоо хөх монгол” НҮТББ нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 11 цаг 30 минутад боллоо.

Шүүх хуралдааны үеэр гэрч асууж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон тул хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч "Босоо хөх монгол" ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргахаар болсон тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаж ирүүлэх хүртэл хугацаагаар хойшлуулав.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.