А.Амарсанаа: Барилга барих хүсэлтийг гэрээсээ шийдвэрлүүлэх боломжтой

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Түгжрэл ихтэй хотод төрийн үйлчилгээний олон шат дамжлагаас шалтгаалж нэг байгууллагаас нөгөө байгууллагын үүд татан гүйнэ гэдэг багагүй тэвчээр шаардах нь бий. Харин Монгол Улсын Засгийн газар, Мэдээлэл харилцаа холбооны зохицуулах хорооноос хамтран хэрэгжүүлж буй “Цахим Монгол” төслийн хүрээнд төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг албан тушаалтны хаалга таталгүйгээр гэрээсээ, гар утаснаасаа 24 цагийн туршид авах боломжийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

Үүний хүрээнд Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн фортал eservice.ulaanbaatar.mn системийг хэрэглээндээ нэвтрүүлж нийт 24 төрлийн үйлчилгээний тавыг онлайнаар дамжуулан үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Тухайлбал:

- Барилга барих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх

- Барилга байгууламжийн гүйцэтгэлийн байр зүйн зургийг хоот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх

- Архивын лавлагаа авах

- Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зурган мэдээллээр үйлчлэх

- Инженерийн шугам сүлжээний зурган мэдээллээр үйлчлэх гэсэн таван үйлчилгээг дээрх сайтаар дамжуулан иргэдэд хүргэх боломжтой болжээ.

Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа "Төрийн мэдээллийн "Хур", "Дан" системд байгаа иргэдийн мэдээллийг дахин шаардахгүй. Өөрөөр хэлбэл танаас ТҮЦ машины лавлагаа буюу төр өөрт байгаа мэдээллээ шаардахгүй гэсэн үг. Манайд барилгын ажлын зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой маш олон санал хүсэлт ирдэг. Үүнийг бүрэн цахимаар үзүүлэхээр зорьж иргэд гэрээсээ, хаанаас ч өргөдөл, гомдлоо шийдүүлэх боломжийг эрэлхийлэн ажиллаж байна" гэв.


Сэтгэгдэл

Altan [202.126.89.76] 2020-09-03 16:28:16

Estoi ulger yarij bna. materialaa ogood shakhaj shaardaj baikhad khariu ogokhgui , esvel dan esteg khariu ogdog baagii nar shidej kharagdaach. yu yarina ve

Чойр [64.119.23.214] 2020-09-03 13:35:51

Ха ха ёстой хуцна биз муу хулгайчууд авилгаа авах гээд яаг шийдэж харагдаач шал дэмий төсвийн мөнгө үрээд байхын сданууд чинь

Гэнэн хонгоруудыг хошгируулчих юм аа. [202.131.225.53] 2020-09-03 09:30:34

Сайхан бүлт үсрэх юм аа. Чи гэртээ хүлээгээд сууж байтал чинь тэрхүү түшмэлтэй очиж уулзаад, хамт ое ресторанд хооллоод, өргөдөл материалаа хүлээлгэн өгөөд, 5-10 төгрөгөө бэлэглээд, мөрийг нь алгадчихсан багийнууд асуудлаа хэзийнээ шийдүүлчих байлгүйдээ. Харин чи гэрээсээ материалаа явуулчихаад хүлээгээд л, төрийн түшмэд бүлт үсрэхэд нь диваан дээр дагаад л үсэрч харайгаад л сууж байлдаа. Кх!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.