2020 онд багтаан сургууль, цэцэрлэгийн 21 барилгын дулааныг хийн халаагуураар шийднэ

Aдмин / Нийгэм

Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэн баталсан юм. Хуралдааны эхэнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Мэндсайхан танилцуулж, тогтоолын төслийг баталлаа. Тодруулбал “Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлж, алслагдсан сургууль, цэцэрлэгийн халаалтыг хийн халаагуураар шийднэ. Нийт хувийн хэвшлээс 14 сая тэрбум төгрөг шаардлагатай аж. Өнгөрсөн жил СХД-ийн 129-р сургууль, 214-р цэцэрлэгт хийн халаагуур нэвтрүүлжээ. Эдгээр сургууль, цэцэрлэг дулааны урсгал зардалд жилд 98.2 сая төгрөг зарцуулдаг байсан бол хийн халаалт нэвтрүүлснээр 93.8 сая төгрөг бол буурсан байна. Уг төслийг хэрэгжүүлснээр дулааны урсгал зардал 50 хүртэлх хувиар боломжтой гэнэ. Одоогийн байдлаар дулаан хангамжийн асуудлыг шийдээгүй 17 сургууль, 25 цэцэрлэг байна.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын халаалтын зуух, 10 хувийг тээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны станцууд, 4 хувийг үнсэн сан, замын тоос шороо эзэлж байсан юм. Тэгвэл 2019 оны тавдугаар сарын 15-аас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхгүй болсноор 2019-2020 оны өвөл агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Энэ жил нам даралтын зуухуудыг халж, дэвшилтэт техник, технолги ашиглан агаарын бохирдлыг 80 хүртэлх хувиар буулгана. Уг ажлыг хэрэгжүүлэхдээ төр хувийн хэвшлээ дэмжинэ. Ингэснээр ажлын байр ч нэмэгдэх давуу талтай” гэдгийг онцоллоо.
Хуралдааны үеэр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ц.Одонтунгалаг “Хийн халаагуураар дулаанаа шийдсэн сургууль, цэцэрлэгийн бодит үр дүн байна уу? Хийн халаагуураар халаалж дийлж байна? 14 тэрбум төгрөгөөр хэдэн сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэх вэ? Энэ хөрөнгийг хувийн хэвшилд яаж буцааж олгох вэ?” гэдгийг тодруулж асууж байв.
Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Мэндсайхан “Нийт 23 сургууль дээр судалгаа хийсэн. Эдгээр сургуулиуд дулааны зардалд 120-240 сая төгрөг зарцуулалт хийдэг. Нийт хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил гаргах бөгөөд сургууль, цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвийн 60-80 барилгын дулааныг хийн халаагуураар шийднэ. Буцаад эдгээр байгууллагуудын дулааны урсгал зардлаас төлнө” гэв.
Төслийг хэрэгжүүлэхдээ хамтарсан компани байгуулж, цаашид үйл ажиллагааг нь хариуцан ажиллах юм. Төслийн хүрээнд нийт 60-80 барилгын дулааны асуудлыг хийн халаагуураар шийднэ. 2020 онд 21 барилгад хийн халаалт нэвтрүүлнэ. Үүнд сургууль, цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд багтаж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.6] 2020-09-03 13:56:01

yah aragui shahaa b.na

Зочин [202.9.40.140] 2020-09-03 06:36:55

14 сая тэрбум гэж ямар тоог хэлэх вэ? Сэтгүүлчээ , зардал нь үнэхээр бага байгаа бол хэрэгтэй л санаа юм даа

Дорж [202.9.46.172] 2020-09-03 06:26:14

За сайхан авч баына даа! Хийн түлш цахилгаанаас чаж ч бодсон бага байж чадахгүй! Хэн нэгний бизнес шүү!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.