15 настай хүүхэд машин жолоодож яваад осол гаргаж дөрвөн хүүхэд гэмтжээ

Aдмин / Хууль

Өнгөрсөн ням гарагийн шөнө 01 цаг 50 минутын үед Баянзүрх дүүрэгт Toyota Prius маркийн автомашин гэрлийн шон мөргөсний улмаас автомашинд зорчиж явсан дөрвөн хүүхэд гэмтжээ.

Уг машиныг 15 настай хүүхэд жолоодож явсан бөгөөд ослын улмаас жолооч 15 настай, эрэгтэй Т, зорчигч 14 настай, эрэгтэй Н, 15 настай, эрэгтэй Д, 12 настай, эрэгтэй Г нар гэмтсэн байна. Хэргийг шалгаж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 581 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 416 дуудлага мэдээллийг хүлээн авчээ. Ослын улмаас 13 хүн гэмтсний 8 хүүхэд бөгөөд ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэ хүний амь нас хохирчээ.

Мөн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлж ажилласан бөгөөд давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 162 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.


Сэтгэгдэл

Зочин [202.179.26.163] 2020-09-08 00:57:27

баян айлын эрх банди нар

Иргэн [192.82.68.87] 2020-09-07 14:05:17

Эцэг эхийнхээ машин хулгай хийгээ биз.хүмүүжилгүй эрхи танхил хүүхдүүд олширч байна.хүн алаагүйдээ л баярла.цагдаа нар залуу жолооч нарыг байнга шалгаж байгууштай.

зочин [115.65.47.30] 2020-09-07 13:37:11

Согтуугаар ба насанд хүрээгүй үедээ жолоо барьсан хүний жолооны эрхийг бүх насаар нь хориглодог хуультай болиосой. Өсвөр насны хөвгүүд, банди нар шөнө гэртээ унтаж амарч байхгүй хаагуур юу хийж явдаг юм бол оо? Эцэг эхийн хараа хяналт хэтэрхий сул байна уу?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.