Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Aдмин / Нийгэм

ЗАСГИЙН ГАЗРЫН XI БАЙР

09:00 цагт: МСНЭ-ээс орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэн зохион байгуулах, холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангах, хянах чиг үүрэг бүхий байгууллагын удирдлага, албан тушаалтнуудтай хэвлэл мэдээллийн эрх зүйн орчны асуудлаар хэвлэл мэдээллийн салбарынхны уулзалт зохион байгуулна. Утас : 90106600, 94111727

ХХААХҮЯ

09:30 цагт: Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн уулзалт болно.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБООНЫ БАЙР

10:00 цагт: Банкны салбарын 2020 оны эхний хагас жилийн тоймыг танилцуулна. Утас: 323581

МОНГОЛЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

10:00 цагт: Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын зохион байгуулж буй “Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн төлөв байдал, хөгжил” хэлэлцүүлэг болно.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

“ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”

11:30 цагт: "Соён гэгээрүүлэгч" телевиз, Эрдэмтэн мэргэдийн зөвлөл хамтран "Намын дарга нарын илтгэлийг сонсоцгооё" уриан дор "Монголын улс төрийн өнөөгийн байдал, шийдэл гарц" сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээлэл өгнө. Утас: 99089842

12:00 цагт: Хөгжлийн хөтөлбөр намаас орон нутгийн сонгуулийн талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99114116

НҮБ-ЫН ТӨВ БАЙР

14:30 цагт: ЮНЕСКО-оос эрхлэн гаргасан Монгол Улсын Tехник, мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын тойм шинжилгээний тайланг танилцуулна. Уг арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра болон холбогдох салбарын мэргэжилтнүүд, хөгжлийн түншүүд оролцоно. Утас: 70105652


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.