Онлайн сургалт болов

Aдмин / Хууль

Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотод “Эрүүл мэндийн онц байдлын үеийн хүний эрх, эрх чөлөөний хязгаарлалт” сэдэвт онлайн сургалт 2020 оны 9 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд боллоо.

Сургалтад Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүн 20 гаруй улсын Үндсэн хуулийн шүүхийн Тамгын газар түүний дотор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд оролцлоо. Мөн Европын зарим орны Үндсэн хуулийн шүүхийн ажилтнууд оролцсон байна.
Сургалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд “Covid-19” коронавирусийн цар тахлын үеийн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар илтгэл тавив.

Ийнхүү найм дахь удаагаа болсон сургалтыг Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн харьяа “Сургалт, хүний нөөцийн хөгжлийн төв”-өөс зохион байгууллаа.


2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.