Д.Нямхүү: 350 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Aдмин / Эрүүл мэнд

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

9 сарын 7, 8-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 350 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд 8 сарын 20-нд Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 113 хүний шинижлгээ, 8 сарын 27, 28-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 95 хүний шинжилгээ, 8 сарын 20-нд Алтанбулагаар орж ирсэн 45 хүний шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн 45 жолооч, Тусгаарлан ажиглах байранд байгаа 20 хүн, Сувилад байгаа 10 хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний шинжилгээнд, тандалтын зорилгоор хийсэн 10 хүний шинжилгээ.

Манай улсад нийт батлагдсан тохиолдол 310 байгаагаас эдгэрсэн 296 байгаа бөгөөд сувиллын ажиглалтад 9, гэрийн ажиглалтад 29 хүн байгаа. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 14 хүний 8-ынх нь биеийн байдал хөнгөн, 6 нь хүндэвтэр байна.

Өчигдөр 22:00 цагт Хонг-Конгоос 261 зорчигч ирсэн. Эдгээр хүний эхний шинжилгээний хариуг маргааш танилцуулна.