Долдугаар сарын 14-нөөс хойш тарваган тахал өвчний улмаас гурван хүний амь эрсэдсэн

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Тарваган тахал өвчний улмаас долдугаар сарын 14-нөөс хойш Баруун аймгуудад гурван хүний амь эрсэдсэн. Мэргэжлийн байгууллагууд холбогдох аргуудыг авч байгаа. Нийслэлд Засаг даргын захирамж хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн долоон авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газар, Тээврийн цагдаагийн албаны албан хаагчид 24 цагаар үзлэг шалгалт хийн, зөрчлийг залруулан ажиллаж байна.

2020 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Туул, Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуу усны ослоос сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр 09-21 цагийн хооронд ажилласаар байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн 22-р дүүргийн нутаг дэвсгэрт Хар усан тохойгоос Баянзүрх, Маршал, Зайсан, Яармаг, Сонсголон, Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны газар Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл газар нийслэлийн аврах 150 ангийн томилгоот ээлжийн болон бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын газар Баянзүрх, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай хамтран үүрэг гүйцэтгэсэн. Уг томилгоот бүрэлдэхүүн энэ сарын 15 хүртэл үүргээ гүйцэтгэнэ. Энэ хугацаанд манай албан хаагчид нийтдээ 27 мянган иргэнд сэрэмжлүүлгийн материал тараалаа.

Голын эрэг дагуу байрласан 7000 гаруй тээврийн хэрэгслийг ногоон бүсээс 50-100 метрийн зайд гаргаж усны түвшин их болон ард иргэд ихээр цуглардаг газарт урьдчилан сэргийлэх байршилд 25 самбар байршуулсан. Нийтдээ энэ ажилд 2000 орчин албан хаагч үүрэг гүйцэтгэлээ. Усанд осолдлоо гэсэн 37 удаагийн дуудлагаар 66 иргэний амь насыг аварсан. Үүнээс 45 нь том хүн 21 нь хүүхэд байв.


Сэтгэгдэл

Dasaev [64.119.21.148] 2020-09-10 14:53:14

Худлаа

Зочин [202.9.46.177] 2020-09-10 10:06:21

энэ тарваганы боодог авч идэхээ болих хэрэгтэй одоо хэдэн ч тахалтай тарвага зарах гд бэлдсэн бга юм билээ

Зочин [202.131.227.82] 2020-09-10 08:26:54

iim uhamsargui hariutslagagui baij bolohgui shuude


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.