Т.Мөнхсайхан: Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд харшлаас урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэнэ

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн одоогийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн буюу есдүгээр сарын 11-ний хамтарсан уулзалтаар Арьс Өвчин Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирал, АУ-ны магистр, Клиникийн процессор Ц.Уранчимэг хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.

АӨСҮТ-ийн захирал Ц.Уранчимэг танилцуулгадаа “АӨСҮТ нь хагас бие даасан байдалд шилжээд үйл ажиллагаагаа явуулж байна. Манай төв нь арьс харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх, эмчилгээ, оношлогоог нотолгоонд тулгуурлах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Аймаг бүрт 2-10 орыг арьсны бие даасан тасаг байх ёстой боловч 4 аймагт бие даасан тасаг ажиллаж байна. Орон нутгийн эмч нарын харшлын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах шаардлагатай. Үүнийг ажил болгохоор ирэх жилүүдийн төлөвлөгөө, хөтөлбөртөө тусгасан. Түүнчлэн дотоод зохион байгуулалтаа сайжруулж, гүйцэтгэлийн удирдлагын оновчтой тогтолцоог нэвтрүүлэх, санхүүгийн удирдлагыг оновчтой болгох тал дээр анхаарч ажиллах гэсэн төлөвлөгөөтэй байна. Үүний үр дүнд үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, эмч, ажилтны цалинг нэмэх боломж бүрдэнэ гэж харж байна. Хоёр талт эмийн санг байгуулах, эмийн бар кодыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна” хэмээн онцоллоо.





Хамтарсан уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Хөгжлийн хөтөлбөрөө танилцуулсан АӨСҮТ-ийн хамт олонд баярлалаа. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлнэ. Манай улсад харшлын өвчлөл жил ирэх тусам өсөж байгаа түүний үндсэн шалтгаан болох орчны бохирдол, хоол хүнсний зохистой хэрэглээтэй нь уялдуулан сэргийлэх, харшил төрүүлэгчийг илрүүлэх, оношлох харшил судлалын лабораторийг байгуулах шаардлагатай. 2019 оны байдлаар харшлын өвчлөл улсын хэмжээнд 19195, АӨСҮТ-д 5352 бүртгэгдсэн байна. Тиймээс харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг сайжруулах тал дээр үндэсний хэмжээнд, салбар дундын оролцоог хангах хамтран ажиллах шаардлагатай. Өнөөдрийн уулзалтаар ЭМЯ-ны мэргэжилтнүүд албаны хүмүүсийн хэлсэн саналыг бодлогодоо тусгахад анхаарах, ЭМЯ-ны зүгээс бодлогын хувьд зангидах, дэмжих ажлуудаа хэлэлцэж гаргана. Өнөөдөр бид нэг эмнэлэг, нэг байгууллагын үйл ажиллагаатай биш, тухайн салбарын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлттэй танилцаж, салбарын дунд хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Болохгүй байгаа зүйлээ бид гаргаж ярьж байж, асуудлыг шийднэ” гэлээ.

Дараагийн хамтарсан уулзалтаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв хөгжлийн хөтөлбөрөө танилцуулах юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.12] 2020-09-14 06:59:24

Мэдээллээр энерги

Зочин [66.181.177.12] 2020-09-14 06:59:13

эрдэнэт овоотын төмөр замыг хойшлуулсаар байгаа нь үнэ цэнэгүй

zochin [66.181.161.92] 2020-09-13 02:09:11

хүний доог болж ханахгүй юмаа харшлаас болж мөнгө зарж зэрлэг зулгаана, мөнгө зарж харшлаас сэргийлнэ гэдэг эсвэл мөнгө угаах арга эсвэл юу ч мэдэхгүй дээ олон улсын доог болох гэж бна лдаа харшлын өвчин гэж юм бдаггүй, харин хортой хоол хүнс хэрэглэснээс, шимэгчийн халдвар авснаас үүдэж ходоод гэдэс, элэг цөс хямарч болж харшил гэдэг эрүүл мэндийн байдал үүсдэг. Харшлыг эдгээхийн тулд зэрлэг өвс зулгаах ч хэрэггүй харин ходоод гэдэс, элэг цөсөө цэвэрлэж хоол ундаа цэгцлэх хэрэгтэй Тэгвэл бүгд харшилгүй бно. Гадагшаа яваад ирж байгаа хүмүүс харж л байгаа байх бид л энд идээ бээрэндээ баригдаж, хамар ам нь битүүрсэн хүмүүс байгаа болхоос бусад газар тийм зүйл байхгүй. МХБынхаа хүмүүсийг жаахан мэдлэгтэй, сэтгэлтэй болгож хүмүүсийн хүнсэнд байгаа хортой хүнсийг хориглож оруулахгүй байх, иргэдэдээ эрүүл мэнд, хоол хүнсний тухай зөв мэдээлэл өгч өвчнөөс урьдчилан сэргийлж сургах хэрэгтэй шдээ Улс нь өрөнд, иргэд нь өтөнд баригдаад бна даа мөнгө зарцууллаа гээд харшлаас салахгүй..дээ

Зочин [66.181.161.85] 2020-09-12 16:11:54

САЙД ДАРГА НАРТАЙ УУЛЗАХААС АЖИЛЧИДТАЙ НЬ УУЛКААЧ

Зочин [66.181.161.43] 2020-09-12 03:12:25

Байгуулгын хегжлийн асуудлыг байгууллагад нь л vлдээгээч дэ, яам салбарын бодлогоо тодорхойлоход л болоо шдэ. Микроменежмент хийх нь сайдын ажил биш баймаарсан. Эрх мэдлээ шилжvvлсэн шиг шилжvvлээч. Сvvлийн 4 жил менгеер эмнэлгийн дарга хийснээс еер туршлага, мэдлэггvй амьтан яаж ч ойлгох вэ дэ

Зочин [182.160.0.110] 2020-09-12 01:17:18

Клиникийн процессор гж ямар мэргэжил, цол вэ? Нямхуу бас маскгуй ...

Зочин [202.179.21.200] 2020-09-11 20:36:55

Энэ гоё улсууд яагаад маск зүүхгүй байна Нөгөө гарсан хууль журмын дагуу бүгдэд нь торгууль хэрэгжүүлэмээр юм даа

Зочин [103.212.117.99] 2020-09-11 14:02:25

ЭМЯ бодлогоо л зөв тодорхойлоод төлөвлөөд яв л да хийх ёстой ажилаа л хий,худлаа юу ч хийхгүй байгууллагын ажил яриад юун завтай юм байгууллагын дарга нь ажилаа хийг,байгууллагаа хөгжүүлэг сайдын ухаан энэ л хэмжээнд байх бх до

Zochin [150.129.141.236] 2020-09-11 08:53:47

Teneg avgaigaar yah ve dee. Oron garan ooriigee ovoo geed bodchihson balai mask, udahgui nuurnii aris ni omorch unah baih Sarangerel avgain.

Зочин [59.153.115.102] 2020-09-11 08:49:09

Сарангэрэлийн залуу нуа

Зочин [192.82.67.115] 2020-09-11 08:04:12

Миний хегшеен одоо болиооо, ажлаа хий, наад хvмvvсээ ч ажлыг нь хийлгэ. ЭМЯ еерее маскаа зvvхгvй, зайгаа барихгvй байж наад КОВИД-н шоугаа болиоо


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.