Иргэдэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын онцлог, ач холбогдлыг таниулна

Aдмин / Нүүр

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ)-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Крэйг Кастанья, Азийн сан (Asian Foundation)-гийн Хөтөлбөрийн захирал Тришиа Болд нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БНОУХ-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Крэйг Кастанья АНУ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь төслийн эхний болон 2 дахь шатны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Уг төслийн эхний шатыг УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр хэрэгжүүлсэн бөгөөд Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ, Глоб интернэшнл төв, Азийн сан, Зориг сан, Сонгогчдын боловсрол төвтэй хамтран сонгогчдын боловсролыг дээшлүүлэх ажил өрнүүлжээ.

Төслийн хоёр дугаар шатанд дээрх ажлын үргэлжлэл болгон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуулийн үеэр иргэд сонгогчдыг идэвхжүүлэх, иргэдэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын онцлог, ач холбогдлын талаар ойлголт өгөх аж. Уг төсөл 2021 оныг дуустал үргэлжлэх юм.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Манай улс хүн ам цөөн, газар нутаг том учраас тархмал суурьшилтай. Энэ нь сонгууль зохион байгуулах, сонгогчдын оролцоонд нөлөөлөх тал бий. Сонгууль болгон өөрийн гэсэн онцлогтой. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд хуулиараа ирцийн босго тогтоогоогүй ч бид тайвширч болохгүй. Иргэдийг оролцоог өндөр байлгах, мэдлэг мэдээлэлтэй оролцоход нь дэмжиж, олон талт ажил өрнүүлэх ёстой" хэмээв.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.70] 2020-09-12 06:22:41

Иргэдийн хуралд илбэ шидээр сонгогдсон бол эцэг өвгөдийнх нь яс элдэж хөөнө...

Зочин [103.10.23.68] 2020-09-12 00:25:58

ИХТ нь тухайн нутагын иргэдийн хүсэл санаачлаг эрх ашгийг орон нутагт ажил болгон хэрэгжүүлэгч иргэдийн итгэж сонгосон зарц нар нар юм Гэтэд өнөөдөр ИХТнь намаас нэр дэвшдэг Иргэд дуртайч дургүйч// Нам дагаж дарагын бөхс долоогч// аль нэг золивон хулгайч нохой сүүл сөхсөн жэнгэрийг сонгох төдийгөөр эрх мэдэл бүхий хулгайч нарын тоглоом болсон Тэд сонгодсоны дараа төрийн албаар дүүрч хүнд суртал хээл хахуул хулгай луйварыг цэцэглүүлсээр байна Нам дагсан танигдсан хулгайч сонгодгоон болий Орон нутагын сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг зөвхөн олон нийтийн байгуулагд өгий


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.