"Шилдэг мөрдөгч-2020" тэмцээний дүн гарлаа

Aдмин / Хууль

Мөрдөн байцаах алба нь үүсэн байгуулагдсаны түүхт 74 жилийнхээ ойн хүрээнд “Шилдэг мөрдөгч-2020” тэмцээнийг 2020.09.09-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газар, тус албаны 50 гаруй нэгжээс шилэгдсэн 54 мөрдөгчийг оролцуулан хууль эрх зүйн мэдлэг сорих тест, галт зэвсгээр буудах, авто хэрэгсэл, техниктэй харьцах, бие бялдар зэрэг нийт 8 төрлөөр зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Нэгдүгээр байранд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад С.Манлайбаяр, Хоёрдугаар байранд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Батхишиг, Гутгаар байранд Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэдалай нар шалгарч, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнуулав. Тэмцээнд шилдгээр шалгарсан болон оролцсон бүх алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.


Сэтгэгдэл

Сайн цагдаа, сайн мөрдөгч байгаарай. [202.131.225.53] 2020-09-14 06:01:56

Хийж буй ажилдаа сэтгэл хангалуун, айдасгүй, дарамтгүй байж, хийсэн зүйлээрээ бахархаж, танигдаж яваарай. Утга учиртай амьдраарай.

зочин [122.201.19.99] 2020-09-14 05:37:21

ПААА мөрдөнө биз кккккк тодорхой хэргийг л илрүүлж чаддагүй гарууд шүү

Muu golog [202.126.90.137] 2020-09-14 05:47:05

Huzalgui amaa tat

Muu golog [202.126.90.137] 2020-09-14 05:46:53

Huzalgui amaa tat

Зочин [202.179.25.192] 2020-09-14 05:03:17

Баяр хүргэе Бүгд дунд офицерүүд байна. Гэдсээ чирж ширээний ард суусан авилгын уут явдаг жорлонгуудаа бие бялдарын хөгжил өөр нь шүүлтүүр явуулах шаардлагатай нь харагдаж байна даа.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.