Хорио цээр болон гарал үүслийн гэрчилгээгүй хүнсний бүтээгдэхүүн импортлохыг завджээ

Aдмин / Орон нутаг

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 10-ны өдөр хорио цээр болон гарал үүслийн гэрчилгээгүйгээр далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлохоор завдсан зөрчлийг хилийн Мэргэжлийн хяналтын албанаас илрүүллээ. Тухайлбал, экспортлогч орны хорио цээрийн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй сам хорхой 16 кг, хясааны мах 4 кг, амталж дарсан дун 4 кг, амталсан хавч 18 кг, хясаа 18 кг, наймаалжны мах 20 кг, загасны нурууны цул мах 20 кг, хөлдүү загас 18 кг, хөрстэй цэцэг 176 ширхэг бараа бүтээгдэхүүнийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж, хураан авч устгалд оруулсан байна.


Сэтгэгдэл

зочин [202.179.8.210] 2020-09-14 06:40:30

Эрүүгийн хариуцлага хүлээлгэ.Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед ийм зүйл хийнэ гэдэг гэмт хэрэг. Цар тахал янз бүрийн бүтээгдэхүүнээр дамжиж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед тухайн бүтээгдэхүүнийг устгалд оруулж,хатуу чанга арга хэмжээ авах хэрэгтэй.Ийм явдал даамжирвал манай улсын үндэсний аюулгүй байдалд хүнд хохирол учирна шүү.Анхаар цар тахал хүнээс хүнд дамжихаас гадна хүнсний зүйлээр дамжиж байгаа шүү.хүмүүсээ

z [202.126.89.223] 2020-09-14 06:39:22

huts chamd ymar hamaa bainaaa

Зочин [202.179.25.192] 2020-09-14 05:09:06

Эзэнд нь маш өндөр торгууль эсвэл эрүү үүсгэж шалгах хэрэгтэй.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.