“Хүүхэд харах үйлчилгээ” маргаашнаас эхлэнэ

Aдмин / Хууль

УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилсан 2-3 насны хүүхдүүдийг хамруулах “Хүүхэд харах үйлчилгээ” маргаашнаас буюу 9 сарын 15-наас үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болжээ. Энэхүү “Хүүхэд харах үйлчилгээ” төсөлд 2 тэрбум төгрөг баталсан бөгөөд энэ оныг дуустал 3000 хүүхэд хамрагдах боломжтой юм байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН “ЗОЛБОО” ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ Ч.СЭЛЭНГЭЭ

Хүүхэд харах үйлчилгээний хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш 4 дэхь жилдээ энэ үйл ажиллагаанд оролцож байна. Манай төвд 1 хүнд 5 хүүхэд, 1 хүүхдэд 2,5 кв метр зай байдаг. Хүүхэд харах үйлчилгээний стандарт журмыг дагаж хороо дүүрэгтэй хамтран байраа сонгож үйл ажиллагаа явуулах эрхээ авдаг.
Улсын хэмжээнд Хүүхэд харах үйлчилгээний 160 орчим төв үйл ажиллагаа явуулж байна. Мөн эдгээр байгууллагуудын цагийн хуваарь цэцэрлэгийн хуваарийн дагуу явах юм. Эцэг эхчүүд хүүхэд харах үйлчилгээний байгууллагад 90-150 мянган төгрөг төлнө. Үүнээс илүү төлбөр гарсан тохиолдолд Боловсролын яаманд хандаж болох юм.

Хүүхэд харагч нь:

Бүрэн дундаас дээш боловсролтой, хүүхэдтэй харьцах эв дүйтэй, хүүхэд харах үйлчилгээний сургалтад хамрагдаж тусгай гэрчилгээ авсан, 18-65 хүртэлх насны, бие махбод, сэтгэл санаа эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй Монгол Улсын иргэн байх ёстой.


Сэтгэгдэл

Зочин [192.82.78.92] 2020-09-14 14:40:09

2 -3 настай хүүхэд авах бол орчины тохижилт энэ зураг дээр биш бн насны онцлогт тохируулан тохижуул том ширхэгтэй угсардаг тоглоом унадаг машин бөмбөг хүүхэлдэй зэрэг бн

Gantulga [103.10.22.173] 2020-09-14 10:10:32

Yg haana bdag wee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.