Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэллээ

Aдмин / Хууль

Төрийн албаны ерөнхий шалгалтын товыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэж олон нийтэд зарласан билээ.

Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл 2020 оны 9 дүгээр 14-ний өдрийн 14:00 цагаас эхлээд байна. Цахим бүртгэл 30 хоногийн хугацаанд 2020 оны 10 дугаар сарын 14-ний 14:00 цаг хүртэл явагдана.

2020 оны 1 дүгээр сард бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд бүртгэгдсэн эсэхээ системд нэвтэрч “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэснээс шалгах нь зүйтэй.

Шалгалтын цахим бүртгэл дууссаны дараа 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шалгалтын хуваарийг нийтэлж, амжилттай бүртгүүлсэн иргэдэд SMS мессеж илгээх болно. Бүртгүүлсэн иргэд шалгалтын хуваарь өдөр, цагтаа баталгаажилтын хуудсаа хэвлэн авч, иргэний үнэмлэхтэйгээ ирэх юм.

Төрийн албаны ерөнхий шалгалт 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхэлнэ.

“Төрийн албаны шалгалтын сорил” цахим номыг Төрийн албаны зөвлөлийн сайтад байршуулсан тул холбоос линкээр орж судлах боломжтой. Цахим номыг сорилын “зөв хариулт”-ын түлхүүрийн хамт хэвлүүлэхээр хэвлэлтэд өгсөн бөгөөд хэвлэгдэж гарсаны дараа www.csc.gov.mn цахим сайтаар мэдээллэх болно.


Сэтгэгдэл

Зочин [50.101.118.166] 2020-09-14 17:47:32

Энэ шиг хуурамч зар ёстой хэрэггүй дандаа өөрсдийнөө хүмүүсийг аль эрт сонгосон байдаг үнэн шалгалт авч ордог бол монгол аль эрт хөгжсөн байх , Шалгалт авдаг хүмүүс мөн л өмнө хуурамчаар орсон мэддэг чадваргүй хүмүүс Жнь: Америкт хар ажил хийж байсан хүний эгчийхан нөхөр их хуралд сонгогдорд дүүгээ дуудаж аваад л зарлаад байсан ажилд авсан энэ бол үнэн бид энд ингээд л өнгөрсөн тэр Америкт хараар амьдарч байсан ямарч хавийн нэг сургууль төгссөн улсад ажиллаж үзээгүй гэж ярьдаг байсан даа .


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.