Хутаг-Өндөр сумын сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Aдмин / Орон нутаг

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сургууль хичээлийн байрны өргөтгөлийн шинэ барилгатай боллоо. Өргөтгөлийн 240 хүүхдийн суудалтай хичээлийн байр ашиглалтад орсноор 890 гаруй хүүхэд суралцдаг тус сургууль хоёр ээлжээр хичээллэх боломжтой болжээ. Өмнө нь анги танхимын хүрэлцээ муугаас гурван ээлжээр хичээллэдэг аймгийн хэмжээний ганц сургууль байсан юм.

-Шинээр ашиглалтад орсон хичээлийн байрны найман ангийн ширээ, сандал, самбарыг БШУЯ-ны хөрөнгө оруулалтаар шийдэж өгсөн гэж сургуулийн захирал Д.Ган-Эрдэнэ ярилаа. Сургуулийн өргөтгөлийн барилга, угсралтын ажлыг "Алтайн Бумбат өргөө" ХХК-ийн хамт олон гүйцэтгэж ашиглалтад оруулсан байна.

МОНЦАМЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.